Б.Мөнх-Оргил: Би нударган зодоонч болоогүй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

Рок попын ертөнцөд шинэ өнгө төрх нэмж, уран бүтээлээ хийж яваа “Sync” хамтлагийнхан “Миний гэр-2” реалити шоунаас төрсөн гэдгийг хэн хүнгүй л мэднэ. “Дуу минь” нэртэй цомог гаргаж, “Ийм л хайр” тоглолтоо хийсэн авьяаслаг залуус хоёр жилийн өмнө “Мотив” хамтлагийнхантай цуг  “Хайрын үнэ цэнэ” нэртэй уран сайхны кинонд тоглосон билээ. Дуулж, бүжиглэж, жүжиглэх гээд л олон талын авьяасаа харуулаад байгаа тус хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргил сүүлийн үед “нударган зодоонч” гэх хачирхалтай хоч зүүжээ. Таеквондогоор хичээллээд 20-иод жил болж буй тэрбээр хар бүс, хоёрдугаар дантай бөгөөд ОУХМ мастер цолтой нэгэн.


Тиймдээ ч, найзтайгаа хамт байгуулсан “Etmo” нэртэй таеквондогийн клуб ажиллуулж, өөрөө багшилж буй юм билээ. “Таеквондогийн спорт “Ихийг сурч мэдэх тусмаа илүү даруухан болох ёстой” гэсэн дүрэмтэй. Ганц цохилт сурчихаад л зодоон хийгээд байж болохгүй. Одоо XIII зуун шиг бяр чадлаар бус оюун ухаанаар, зөв зүйтэй харилцаагаар асуудлаа шийддэг болсон цаг. Тиймээс уур бухимдлаа дарах тал дээр хичээж явдаг” хэмээн ярьдаг дуучин залууг тийм ч даруухан хүн биш гэлцэх нь бий. Саяхны нэгэн өдөр шөнийн клубт танхайрч, бусдад ааг омгоо гаргасан гэх хэл аманд өртөөд байгаа тэрбээр энэ бүхэнд тодорхой тайлбар хийжээ. “Би нударган зодоонч болоогүй. Тэр залуутай үг хэлээ ойлголцож чаддаггүй учраас харьцах дургүй. Гэтэл найз нөхөдтэйгээ сууж байхад минь ирж хэрүүл өдөөд намайг санамсаргүй шилэн аяга унагасны төлөө зодоон цохион хийсэн гээд яриад явж байна. Тэнд ямар ч зодоон болоогүй, цагдаа ч ирээгүй” гэж  тайлбарласан дуучин залуу өдгөө клубынхээ салбарыг нээж, элсэлт авч байгаагаа зарлан идэвхтэй нь аргагүй ажиллаж байгаа юм билээ.

Р.Есүй  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(114.48.44.102) 2025 оны 03 сарын 13

юм сурсан бол даруухан байж сураач..

1  |  0
зочин(114.48.44.102) 2025 оны 03 сарын 13

Онгироо сда вэ

1  |  0
good (27.123.213.2) 2025 оны 03 сарын 13

mgl iin z**uus bie xugjuuleed neg iimerxuu boluul sain l bna

1  |  0
Top