Төрийн өмчит Монголын иргэний агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхон болон “Монголиан эйрлайнес” компанийн захирал Ч.Хоролсүрэн нарын 9 хүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа. Хэдэн зуун саяын үнэ өртөг шингэсэн тансаг хаузанд хөлбөрч байсан эрхмүүд нэг л өдөр аавын хаалга татах болсон шалтгаан нь МИАТ компанийн зорчигч тус бүрээс “Дайны эрсдлийн даатгал” нэрийдлээр таван ам.доллар суутган авсаар 700 сая ам.долларын ашиг болгон төвлөрүүлж түүнийгээ гадаадын томоохон банкууд руу шилжүүлэн “угааж” өөрийн болгож байсан нь илчлэгдсэн асуудал.
МИАТ компанийн “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгөнөөс “Бест вэлф” гэгч групп, Японы Токио банк руу шилжүүлсэн долларын гүйлгээний баримтууд хэвлэлээр цацагдсан хэдий ч Ц.Орхоны өмгөөлөгчөөр ажиллаж буй Ц.Монгол “гүтгэлэгийг” няцаана хэмээн эрээ цээргүй мэдэгдэв. Мөн Ц.Орхоныг ямар ч буруугүй гэдгийг тун удахгүй баталж олон нийтэд ил болгоно хэмээв.
Түүний үзэж байгаагаар хэн нэгний захиалгаар Ц.Орхоныг хилс хэрэгт гүтгэж, хэвлэлүүд дэвэргэж ор үндэслэлгүй мэдээлэл цацаж байгаа бололтой. Мэдээж өмгөөлөгч хүн тухайн иргэнд үйлчилгээ үзүүлж байгаа бол түүний хэрэгт холбогдолгүй, хэрэг хийгээгүй гэдгийг нотлохын төлөө хуулийн “цоорхой” хайдаг нь үнэн. Гэхдээ л “Муу л бол хойт талын хар овоохой” гэдэг шиг асуудлыг хөндсөн л бол сэтгүүлч гүтгэсэн, хэвлэл мэдээллийн байгууллага худалдагдсан, хэн нэгнийг ор үндэслэлгүйгээр хараар будаж байгаа асуудал болж хувирдаг нийтлэг хандлага, бодлогыг хумих ёстой. Сэтгүүлчийн мэдээллийн мөрөөр гэмт хэрэгтнийг барьсан, гэмт хэргийн ээдрээ тайлагдагдсан түүх олон байдаг. Одоо ч мэдээлийн мөрөөр хэргийн учиг тайлагддаг явдал бий. Хэдийгээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь эзний удирдлаган дор үйл ажиллагаа явуулдаг хэдий ч дөрөв дэх засаглалыг хавтгайд нь хамруулан “захиалгат, худалдагдсан, гүтгэсэн” хэмээн “гүтгэж” болохгүй.
Харин Ц.Орхон захирлын хийсэн хэргийн тухайд хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд хэн нэгний эрх ашгийн төлөө “Биеэ үнэлж” зохиомолоор гүтгэсэн гэж огт бодохгүй байна Ц.Монгол өмгөөлөгч өө.
Учир нь 2007 оны хоёрдугаар сараас эхэлсэн эл луйвар нь Хонгконг руу гардаг байснаа сүүлд буюу 2010 оны 5 дугаар сараас эхлэн Японы Токио банк руу шилжсэн байдаг юм. Ц.Орхон нь захирал байх хугацаандаа даатгалын мөнгөнөөс 20 гаруй шилжүүлэг хийсэн нь Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаалтын явцад тодорхой болсон гэдгийг хэвлэлүүд хангалттай мэдээлсэн.
Түүгээр ч зогсохгүй дээрх 20 гаруй удаагийн шилжүүлэгийнх нь 10-аадыг нь эхнэр Ү.Цэцэгмаа нь Хонгконгт очиж авч байсан хэргийн учиг олдсон учраас цагдаагийнхан барьж хорьсон гэдэг юм шүү. Түүнээс биш хэн нэгнийг ямар нэгэн баримт нотолгоогүйгээр барьж хорьчихоод “Гүтгээд өгөөч” гэж цагдаагийнхан хэвлэлийнхэнд хандаагүй юм шүү гэдгийг Ц.Монгол та юу юунаас илүү ойлгож, мэдэж баймаар юм.
Таны өмгөөлж байгаа Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа нь Хонгконгийн томоохон банкинд хувийн данс нээж, нөхрийнхөө шилжүүлсэн мөнгөн гуйвуулгыг очиж авдаг байсныг Эрүүгийн цагдаагийн газар тогтоосон байдаг. Түүгээр ч барахгүй даатгалын мөнгө төгрөгтэй холбоотой ямар нэгэн асуудал босч ирмэгц Ц.Орхон тушаал гарган зохицуулалт хийдэг байж. Тухайлбал, даатгалын орлого зарлагын тухай асуудал босч ирмэгц Ц.Орхон нь Б/335 тоот тушаал гарган уг орлогыг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Тээвэрлэлтийн орлого” болгож бүртгэхээр болсон гэдэг.
Энэ мэтээр даатгалын мөнгөний харагдаж үзэгдэх байдлыг нь өөрчилж амтанд нь орсон луйварчид МИАТ компанийн “Дайны эрсдлийн даатгал”-ын мөнгийг угаадаг явдал нь 2007 оны хоёрдугаар сараас эхэлсэн бөгөөд эл луйвар нь Хонгконг руу гардаг байснаа сүүлд буюу 2010 оны 5 дугаар сараас эхлэн Японы Токио банк руу шилжсэн байдаг юм.
“МИАТ” ХК-иас “Бест вэлф” группт шилжүүлсэн санхүүгийн гүйлгээнүүдээс харахад хичнээн хэмжээний мөнгө луйварчдын гараар орж угаагдсныг харж болно.
Нэг дэх гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2007 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2006 оны дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 1 023 669 USD буюу 1 тэрбум 191 сая 550 мянга 716 төгрөг
Хүлээн авагчийн банк: Standard Chartered Bank, Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 368-0040-5109
Хоёр дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2008 оны 3 дугаар сарын 6-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2007 оны эхний гурван улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 500 000 USD буюу 586 сая 155 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838
Гурав дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2008 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2007 оны эхний гурван улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 759 670 USD буюу 889 сая 292 мянга 024 төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838
Дөрөв дэх гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2008 оны 1, 2 джгаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 660 716 USD буюу 759 сая 665 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 411-618085-838
Тав дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2008 оны 1, 2 дугаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 660 716 USD буюу 759 сая 665 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 411-618085-838
Зургаа дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2007 оны дөрөвдүгээр улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 100 000 USD буюу 144 сая 290 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838
Долоо дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2007 оны дөрөвдүгээр улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 156 440 USD буюу 225 сая 742 мянга 950 төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838
Найм дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2009 оны 1, 2 дугаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 54 000 USD буюу 78 сая 262 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838
Ес дэх гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2009 оны 1, 2 дугаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 457 000 USD буюу 662 сая 330 мянга 100 төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838
Арав дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 10 дугаар сарын 2-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2009 оны 3 дугаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 350 000 USD буюу 499 сая 100 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838
Арван нэг дэх гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 10 дугаар сарын 5-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2009 оны 3 дугаар улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 497 521 USD буюу 709 сая 465 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838
Арван хоёр дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2009 оны дөрөвдүгээр улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 410 000 USD буюу 587 сая 977 мянган төгрөг
Хүлээн авагчийн банк: HSBC Hong Kong
Хүлээн авагчийн дансны дугаар: 808-244354-838
Арван гурав дахь гүйлгээ
Шилжүүлсэн он, сар, өдөр: 2010 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Хүлээн авагчийн нэр: “Best Wealth AIGroup”
Гүйлгээний утга: 2010 оны 1 дүгээр улирлын дайны эрсдлийн даатгалын хураамж
Төлсөн дүн: 250 000 USD буюу 433 сая 866 мянга 700 төгрөг
Хүлээн авагчийн банк: Bank of Tokyo
Хүлээн авагчийн дансны дугаар: 00-655-88 гэх мэтээр их хэмжээний хөрөнгө мөнгө гадны банк руу урсаж, харин “тосон” авагч нь Монголчууд байсан юм.
Үүнээс гадна МИАТ-ийн 2009, 2010, 2011 оны Худалдан авах ажиллагааны тайланд тусгагдсан “но”-той, “ноц”-той зүйлс бий. Тухайн онуудад Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нар тус компанийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан гэдгийг олон түмэн мэднэ.
Энэ хугацаанд зөвхөн дайны эрсдлийн даатгалын нэрээр мөнгө сааж байсан төдийгүй жижиг сажиг зүйл дээр ч МИАТ-ын халаасанд урт хуруу ордог байсан нь харагддаг. Наад зах нь 2009 онд Төрийн өмчийн хорооны тогтоолоор 21 нэр төрлийн худалдан авалтад 896.0 сая төгрөг баталсан бөгөөд 48.690,6 сая төгрөгийн 57 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхдээ 2009 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын тухай ерөнхий тайланд төлөвлөгөөнд тусгасан ажлуудын талаар мэдээлэл байхгүй. “Төрийн өмчит хуулийн этгээд эд хөрөнгө олж авах, худалдах, шилжүүлэх, актлах журам”-ыг зөрчсөн байж. Тухайлбал Төрийн өмчийн хорооны батласан төлөвлөгөөнд 10.8 сая төгрөгөөр батлагдсан боловч 92.0 сая төгрөгийн компьютер, тоног төхөөрөмжийг төсөв хэтрүүлэн, нээлттэй тендер зарлалгүй шууд худалдан авсан. Мөн төлөвлөгөөнд тусгагдаагүй Хьюндай соната-6 маркийн 2 ширхэг автомашиныг төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Төрийн өмчийн хорооны хуралдаанд оруулж шийдвэрлүүлэн компанийн албан хэрэгцээнд авахаар заасан боловч 55.8 сая төгрөгөөр лизингийн гэрээ хийж шууд худалдан авсан гэхчлэн зөрчлүүд гаргажээ.
2010
2010 онд худалдан авалтыг батлагдсан төлөвлөгөөнөөс нийт 263.7 сая төгрөгөөр хэтрүүлсэн нь ажилчдын цайны газрын бараа материал 90.6 сая, компьютерийн хор, бусад хэрэгсэл 36.9 сая, автомашины сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал 18.9 сая, хөрөнгө оруулалт, их засварын ажил 17.6 сая, бичиг хэргийн бараа материал 15.3 сая төгрөгөөр хэтэрсэн гэхчлэн зөрчлүүд байна.
Тэгэхээр эдгээр нь МИАТ компанийн хууль зөрчиж явуулж ирсэн үйл ажиллагаануудын нэгээхэн хэсэг. Хэдийгээр “Дайны эрсдэл”-ийн даатгалын мөнгө шиг тэрбумаар хэмжигдэх мөнгөний чимээ биш ч, хуулийг гууль болгодогийн тод жишээ юм. Эцэст нь хэлэхэд МИАТ хэмээх гэмт хэргийн ертөнцийн ээдрээг Ц.Монгол биш төрийн цагдаа л тайлна. Бас Төрийн өмчит компаниас хэдэн тэрбум ам.доллар угаасан Ц.Орхон нь батлан даалтад гарах “гавъяатан” биш гэдгийг хаа хаанаа ойлгох л хэрэгтэй.
Н.Алтанхүү
Сэтгэгдэл ( 19 )
tiim sh hen neg ni buruugui gej heleheer h****aa yum buruugui bolchdog yum uu huuliin daguu shiitgej ulsiin umch bolgon huraa hulgai hiivel hoosordog gedgiig yasand ni tult** oilguul
naad nuhur chini mun umguuluh umaa olovoo ulsiin mungiig idej bayjsan oligarhuudiig ingej umguulj baigaa hun uuruu um avsan baij taaraa ***** muu *****uud
bux yum ilerch bux luivarchid *******chid ugui bolno ter sxn tsag mgld udaxgui irnee
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. Харилцах утас: 88226272
Hereg murdun baitsa**tand yavj baihad yamar ch medeelel uguh eosgui...Harin ene hergiin protsessiin t**aar yagaad yamnii said ni hurtel medeelel hiigeed baigaa yum boloo...Ug ni prokuroroos medeelel yostoi biz dee... Tegeheer uls turiin s*** u yum bolov uu??yu yum bol doo...Hereg shiidegdeegui baihad iim delgerngui materi** nii tell bolj baigaa l yum baihdaa huulichidaa!!!!!
setgvvlch zow bíchsen bna naad mgl gedeg omgoolch chin íh hemjeenii hahyyl awsan bh tegeed l oodorch bna daa olon hvniig lyywírdsan shvv orhonoo shorondoo hewtej baí
Setguulch guai ta umguulugchiin ajliig zaahgvi shuu. Huuli medehgvi baij shudarga yosoor gul barihgvi shvv. Heregt holbogdson hen ch bai umguulugch avah erkhtei bdag buguud ugaasaa **ban yosoor umguulugch ugdug gedeg biz de.
Ooo za **diin bna odoo bur il ulain tsaim hiideg bolsiin bna ldaa
Энэ Монгол гэгч новш боливол яасан юм бэих менгений хойноос явж байж ходоодгуй болов
шүүхийн шийдвэр гараагүй байхад яллачихдаг юм бн оо. Өмгөөлөгч ажлаа л хийж байгаа юм биш үү. Үндсэн хуулиар хүн өмгөөлүүлэх эрхтэй гээд заасан байна аа хөө. гэмт хэрэг хийчихсэн гэж худлаа бичээд байхаар нь гэмт хэрэг хийгээгүй гэж яагаад бичиж болохгүй гэж?
arai ch dee buh hurungiig ni huraagaad nasaar ni shorond hataav** taarna
iluu tolson 5 dolloroo avah mini . humuusee mongoo neheech yasan bayan um be.
s.bayar ****aa chinii taivisan gulug neg iimerkhuu l bndaa. uul ni Khuvsgul nutgiihan Mongol ulsiinkhaa esreg iim buzar uim hiiheergui l ekh oronchidiin ur sad uimsa ndaa. novsh gej s.bayaraa
Za yaxav dee omgoologchiig zarhim t**aar oilgoj bolno shyy dee.ter xyn ajlaa l xiij baigaa.
enenees gada zondoo mongo hussan l baigaa
sdfa***
sdfa***
xwecf
luyviuovyu