Монголын хорихуудад өнөөдрийн байдлаар 8000 гаруй хоригдол хоригдож байгаа гэсэн тоо байдаг аж. Үйлдсэн гэмт хэргийн хувьд харилцан адилгүй ч тэдэнд ял эдэлж байх хугацаандаа тодорхой эдлэх эрхүүд байдаг. Тухайлбал, ялтан өдөртөө тодорхой хугацаанд нар, салхинд гарах эрхтэй. Ингэснээр хоригдлуудын биеийн байдлыг хэвийн байлгахад тустай төдийгүй, сэтгэл санаанд ч сайнаар нөлөөлдөгийн мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тэгвэл ялтан гэх нэрийг зүүснээсээ хойш эл эрхээ эдэлж чадаагүй ганц хоригдол байгаа нь Н.Энхбаяр гэнэ. Түүнийг хорьсоноос хойш дамжин өнгөрүүлэх 401 дүгээр хорих ангиас хуучнаар Ганц худаг руу, дараа нь Ганц худгаас 401, 401-ээс Хоёрдугаар эмнэлэгийн хооронд зөөснийг эс тооцвол ямар нэг байдлаар нар салхинд гаргаагүй байна. Ялангуяа, Н.Энхбаярын биеийн байдал муудаж, эсийн задрал гэсэн оношоор Mонголд эмчлүүлэх боломжгүй болчихоод байгаа нь ч нар салхи үзүүлэлгүй нааран дээр нь хорьсонтой холбоотой байхыг үгүйсгэхгүй байгаа аж. Хүний амь хөнөөсөн, бусдын эрх чөлөө, эд хөрөнгөд халдсан гээд хүнд гэмт хэрэгтнүүд хүртэл нар салхинд гардаг байтал экс Ерөнхийлөгчийг ийнхүү гаргахгүй байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэж хардах хүмүүс ч байна. Ер нь агаар салхинд гаргах нь эм зүйн талаасаа маш чухал эмчилгээнд тооцогддог гэнэ. Тиймгүйсэн бол хотынхон агаар салхи, рашаан сувилалд явахыг чухалчлахгүй нь хэнд ч илэрхий зүйл. Тийм ч учраас Н.Энхбаярын биеийн байдлын талаарх дүгнэлтдээ Хоёрдугаар эмнэлгийн эмч нар нар салхинд гаргахыг зөвлөсөн байдаг ч хараахан хэрэгжээгүй байгаа аж. Хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд болоод, Н.Энхбаярын намынхан эл байдлыг, “Монголын нийгэм дэх хамгийн аймшигтай харгислал” гэж тодорхойлж байгаа бололтой. Ингэж хэлэх ч үндэслэл нь хангалттай байгаа гэнэ. Тухайлбал, Н.Энхбаярыг яллаад буй хэргүүдийг үндэслэлгүй, хилсээр хэрэгтэн болгосон буюу улс төрийн хэлмэгдүүлэлт гэж МАХН-ынхан үзэж байгаа бөгөөд “Шударга ёсны аян-2013”-аараа улс төрийн хэлмэгдүүлэлтийн эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлээд байгаа билээ.

Сэтгэгдэл ( 22 )
elbegdorj nymdorj nar ene hvniig vhvvlhiig tegtlee hvseed bgaa yum baihdaa aimhaa nowshnuud
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. Харилцах утас: 88226272
Унэн байхаа бур цайгаад зомби шиг болчиж
khud** medeelel taraakhaa bolimoor umaa!
gehdee hun horigdoj bgaa bol toriin huuliig sahiad morooroo horigdbol yasiin ve? hen harsan ******* avsniig bugd l medej bgaa shuu dee!busdiig n udahgui barih blgui dee sanaa zovoltgui ylaa uureed garaad ireech dee tgd boon mongo huleej bgaa sdee tgd saihan amraad amidraach dee!yundaa tevdeed sandraad bdgiin?
za za 2jil ooriigoo emchluulchikeed garch irj bgaa huniig ev eruul hun gh blgui dee !hargislasan bol odiid kadafi shig zodood **chik bsn blgui!
Эх сурв****ж: Миний захи****гаар МАХН санхүүжүүлж энэхүү мэдээллийг тавив.
tarbagdorj boilio. chi yag tsever mongol bol naadhaa zogsoo
elbegdorj oo hargis helmegduulelee zogsoo***** ee
elbegdorj oo hargis helmegduulelee zogsoo***** ee
elbegdorj oo hargis helmegduulelee zogsoo***** ee
elbegdorj oo hargis helmegduulelee zogsoo***** ee
elbegdorj oo hargis helmegduulelee zogsoo***** ee
эвсэгт хүчний баярын өдөр өнөөдөр тохиож буй. Зарим анги нэгтгэлүүд өнгөрсөн амр****тын өдрүүдээс баяраа тэмдэглээд эхэлчихжээ.Хар
nanaa uh zaaa
***cnineee.
ehelj bichsen hvnii setgegdleer l yr ni hanadah yma daragiin hvmvs ni
******
shulam zail \
Шорон гэж хэлэхээргүй байранд байдаг юм байх чинь билээ.