Ийн хэлээд шүүрс алдсан дуучин залуугийн догдлонгуй төрх зөвхөн клипэнд нь үлдэж. Хоёр цомог гаргаад усанд хаясан чулуу шиг алга болсон дуучин С.Бичүү гэнэтхэн л гараад ирэв. Тэгэхдээ бүр анх дуучин болж байх үедээ олны сонорт хүргэж байсан “Будаггүй уруулын амт” дуугаа шинэчилсэн хэлбэрээр дуулж, шинэ клиптэй болгосон гэж байгаа. Охидын хайрыг булааж, уруулынхаа будгийг арилгахад хүргэж байсан С.Бичүү стилиэ ч бага зэрэг өөрчилжээ.
Хөөрхөн охиноо “Миний хамгийн хайртай гүнж” хэмээн өхөөрддөг дуучин залуу нэлээд намбалаг харагдаж байна лээ. Хэдийгээр хуучны дуу боловч шинэчилсэн хэлбэрээр дуулсан нь охид залуусын сонирхлыг ихэд татаж буй аж. Үүнийг анзаарсан дуучин С.Бичүү бяцхан менежмент хийж “Ахиж би дурламааргүй байна” дууныхаа аян дээр нэгэн телевизийг сурталчлан дуулжээ. Түүний хувьд урын сангаа баяжуулж, ээлжит цомгийнхоо ажилд ханцуй шамлан орохоор төлөвлөж яваа гэнэ. Сонирхуулахад, дуучин залуугаас будаггүй уруулын амт ямар байдгийг хүмүүс одоо хэр нь асуудаг гэсэн шүү.
Р.Есүй


Сэтгэгдэл ( 1 )
medehgui duuchin baina.