Алхаж явахад чинь утас чинь цэнэглэгдсэн байх болно

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

 

Удахгүй бид гар утсаа цэнэглэхээр тогонд залган цэнэглэгч халааслан  явах өдрөө ардаа орхих цаг ойртож байна.

Америкийн эрдэмтэд маш бага механик хөдөлгөөнөөр ажилладаг авсаархан хямд наногенераторийг туршиж үзжээ.

Энэ багаж төхөөрөмжийг  Жоржийн технологийн  институтийн эрдэм шинжилгээний лаборторид туршсан байна.

Ухаалаг гар утасны хэрэглэгчдэд зориулсан энэ төхөөрөмж алхаа гишгээ ,амьсгалахын төдийд гарах үрэлтийн энергээр  цэнэглэгдэх бөгөөд 8 миливат хүртэл тог  гаргаж чадах 5X5 см-ийн хэмжээ бүхий нимгэн ялтсан хавтан байх юм.

Профессор Шон Лин Ван тэргүүтэй эрдэм шинжилгээний багийнхан нилээд хэдэн жилийн хөдөлмөр шингэсэн шинэ бүтээлээ үйлдвэрлэлд  нэвтрүүлэх анхан шатны гэрээ хэлцлүүдэд  удахгүй үзэглэхээр зэхээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top