Поп хатагтайн шавь буюу “Tiger” сонголт

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 19

Солонгост суралцахаар одсон дуучин Л.Насанбуян эх орондоо түр ирээд байгаа. Уран бүтээлийн том баг гарган, рок попын ертөнцөд тэсрэлт хийхээр зорьж буй тэрбээр Улсын филармонийн “Баянмонгол” чуулгад харьяалагддаг. Поп хатагтай Б.Сарантуяагийн ганц шавь гэдгээрээ хаана ч толгой дээгүүр алхдаг түүнд шоу цэнгээн, арга хэмжээний урилга байнга ирдэг гэсэн.

Баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд төдийлөн архи дарс шимээд байдаггүй даруухан зантай дуучин бүсгүй найз нөхөдтэйгээ шоудах үедээ зөвхөн “Tiger” шар айргийг л сонгодог гэнэ. Архи, тамхи хэрэглэх дургүй болохоороо Наска шар айраг бага хэмжээгээр хэрэглэж, диско клубт бүжиглэх нь стресс тайлах бас нэгэн арга гэдгийг ч олноос нуудаггүй юм билээ. Үргэлж хувьсан өөрчлөгдөхийг хүсч явдаг дуучин бүсгүйн хувьд багшийнхаа итгэлийг алдахгүйг хичээж, алхам бүртээ өөрийгөө цэгнэж явдаг болох нь ч нууц биш. Ийм учраас анхны цомгоо “Давтагдашгүй” хэмээн нэрийдсэн биз ээ.

С.Цахиур  


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.18.29) 2025 оны 03 сарын 13

undecniii brendee hereglej chadahgui baij undesnii hemjeenii duuchin bolno gej muruuduud ch yahav de. taiger chin urd zugiin hurungu oruul**ttai urd zugiin l pivo sh de. end l sav**dag bolohoos..

1  |  0
Top