Нийтийн дуучид дундаас олон хос төрдөг ч тэр бүр бүтэлтэй байх нь ховор. Ялангуяа арваад жилийн өмнө нийтийн дууны ертөнцөд хүч төрөн гарч ирсэн дуучдаас хайрын дуугаар хосолж, ханилж суух дээрээ тулсан хүн олон байдаг. Ажил амьдралаа холбосон нийтийн дуучид төд удалгүй хоёр тийшээ болцгоосон бөгөөд дуучин Б.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёр л тэднээс тунаж үлдсэн билээ. Тэгвэл сүүлийн үед гарч ирж буй дуучдаас Э.Чулуунчимэг, Б.Болд хоёрын хайрын романс сонсогч фэнүүдийг нь уярааж эхэллээ.
Нэгэн цагт хайрын дууг бие биедээ зориулан дуулж явсан гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан хоёрын орчин цагийн хувилбар хэмээн тэднийг нэрлэх нь ч бий. Э.Чулуунчимэгийн хувьд анх гавьяат жүжигчин Т.Баясгалангийн дуунуудаар олонд танигдсан бөгөөд хоолойны хувьд түүнтэй тун ч адилхан гэлцдэг нь үнэн. Сурагч ахуй насандаа Т.Баясгалангийн дууг дуулах дуртай байсан гэдгээ ч нуудаггүй тэрбээр олонд танигдах алхмаа ийн сонгосон биз ээ. Харин дуучин бүсгүйн нөхөр болох Б.Болд хэмээх даруухан залууг хүмүүс төдийлөн мэддэггүй ч, хоолойны чадлаараа гавьяат жүжигчин С.Жавхлангаас дутахааргүй гэх нь бий. Хэдийгээр тус тусынхаа уран бүтээлээр олны сонорыг мялааж явсан ч тэд хайрын дуугаар бие биеэ олсон гэдэг. Өдгөө хөөрхөн охинтой болсон дуучин хос нэлээд хэдэн дууг хамтдаа дуулсан бөгөөд хамгийн сүүлд “Илбэе” нэртэй шинэ бүтээлээ олонд хүргэжээ.
С.Цахиур



Сэтгэгдэл ( 22 )
GOY DUULDAG SHUU
eej huu
***l tohirohgui caraitai 2 maanag eej ohin 2 shig ***** 2
saihan duuldag huuhduud shuu
tsarai hamaagui hunii saihan gedeg chini medleg bolovsrol um shuu
huurhun unrhruush shig huduunii batsaan shuu ene bold haaya haaya jaahan uleegeed bdag-g ni es tootsvol huurhun batsaan
ТИЙИ ГЭЖ ҮҮ?
ene goyo huuhen shuu
za odoo boliochee.ene ***** m**nuud bidend er ni yamar xamaa bnaa.uxsen xatsaniix ni duulax ve zailuul.am barisan novshnuud zailtsgaav** taarna
SAIHAN HOSUUD BNA.HUURHUN BNAAA
neeree yamar adilhan yum be.2 duudee amjilt husie.burhan urshuug.
javhlanch yu ym be.
arai ch jawhland hurehguiee zugeer
Насаараа сайхан амьдрая гэвэл царай огт хамаагүй.
kharin nukhur ni yaj tooson yum.
saihan l hosuud baina.az jarg** husii
Chuluunchimeg ene nohriigoo yaj tooson ym bee. huurhun busgui sh dee