Төв комиссыг шинэчлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 20

Төрийн албаны зөвлөлийн хуралдаан болжээ.Хуралдаанаар Төрийн албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссыг УИХ-ын Тамгын газрын Захиргаа нийтлэг үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн албаны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргааны   хэлтсийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга, Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Хөдөлмөрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Удирдлагын академийн захирал зэрэг бүрэлдэхүүнтэй байхаар баталсан байна.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын Төв комиссын даргаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Т.Хадхүү, нарийн бичгийн даргаар Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны ахлах референт Т.Сосорбарам нар ажиллах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top