Автомашингүй өдөр дугуйн парад болно

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 20

Нийслэлийн хэмжээнд “Автомашингүй өдөр”-ийг угтсан 7 хоногийн аяныг энэ сарын 24-30-ны хооронд зохион байгуулахаар болж Нийслэлийн Засаг Даргын  захирамж гарчээ. “Автомашингүйөдөр” аяны хүрээнд Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин” клуб, НЗДТГ, Замын цагдаагийн газар болон Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийг дэмжих төсөл хамтран “УЛААНБААТАР - 2013” дугуйн парадыг зохион байгуулах гэж байгаа юм байна. Нийслэлийн иргэд, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд дугуйн ач холбогдлыг сурталчилан таниулах, спиртлэг бус спортлог уриалгад нэгтгэх зорилгын дор энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Өнөөдрөөс эхлэн дугуйн парадад оролцох сонирхолтой хүүхэд залуучууд, гэр бүл, албан байгууллага, хамт олныг бүртгэж авч байгаа гэнэ. Дугуйн парадад оролцохын тулд та өөрийн дугуйтай байх, харин албан байгууллага, хамт олныг зохион байгуулалтад орж жигдэрсэн байх шаардлагыг тавьж байгаа гэдгийг хэлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
huder(186.195.132.7) 2025 оны 03 сарын 13

duguigaa unaad hamuudaa daguulaad ochie doo olon niitiin amr**tiin odor bolgochihguin bhdaa hahahaha

1  |  0
huder(186.195.132.7) 2025 оны 03 сарын 13

duguigaa unaad hamuudaa daguulaad ochie doo olon niitiin amr**tiin odor bolgochihguin bhdaa hahahaha

1  |  0
asds(202.143.185.107) 2025 оны 03 сарын 13

mashingui odor estoi sonirholtoi yum bn**ee oroltsonoo. gehdee 1 yum sanuulahad humuuseee bitiii ***oo hayaaraai . nodningiin mashingui odriin daraa zam ter chigeerei *** bolson bsan

1  |  0
Top