Итгэмжлэлийн техникийн хороо хуралдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 20

Баталгаажуулалтын байгууллагын Итгэмжлэлийн техникийн хорооны  хурлаар итгэмжлэлийн үнэлгээ, магадлан шалгалтын дүнгүүдийг авч хэлэлцэж, дүгнэлт шийдвэр гаргажээ. Барилга архитектур корпорацийн Бүтээгдэхүүний баталгаажуулалтын албаны итгэмжлэлийг гурван жилээр сунгаж, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн Бүтээгдэхүүний баталгаажуулалтын албаны итгэмжлэл цуцлагдлаа.

Энэ техникийн хороо нь шинэчлэгдэн зохион байгуулагдсан бөгөөд бүтээгдэхүүний баталгаажуулалт, тогтолцооны баталгаажуулалт, ажилтны баталгаажуулалтын байгууллагуудын итгэмжлэлийн асуудлыг хариуцан ажиллах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top