Хатагтай Angela Gittens агаарын тээврийн салбарын оны анхны шилдэг эмэгтэйгээр тодорлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 20

Олон улсын нисэх буудлуудын зөвлөл /ACI/ -ийн ерөнхий захирал хатагтай Angela Gittens-д “Агаарын тээврийн салбарын оны шилдэг эмэгтэй” шагналыг 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гардууллаа.

Шагнал гардуулах ёслол дэлхийн улс  орнуудын агаарын тээврийн салбарын тэргүүнүүд оролцож байгаа Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас Канад улсын Монреаль хотод зохион байгуулж буй Олон улсын агаарын  тээврийн зургаадугаар бага хурлын үер боллоо. Энэхүү шагнал нь агаарын тээврийн салбарын хөгжилд төдийгүй тус салбарын үйл ажиллагаанд оролцогч хувь хүн, зорилтот бүлгүүдийн  эдийн засгийн болон нийгмийн хөгжилд өөрийн алсын хараа, тэргүүлэх чиглэлээрээ  хувь нэмэр оруулсан байгууллага  болон хувь хүнд олгодог  нэр хүндтэй шагнал юм.

Олон улсын нисэх буудлын зөвлөлийн ерөнхий захирал хатагтай Angela Gittens-хэлсэн үгэндээ: Агаарын тээврийн салбарын оны шилдэг анхны эмэгтэй болсондоо миний сэтгэл маш их хөдөлж байна. Би энэхүү шагналаа агаарын тээврийн салбарт өдөр тутам аюулгүй ажиллагаа, тогтвортой байдлыг ханган ажиллаж байгаа мянга мянган бүсгүйчүүдтэйгээ хуваалцахыг хүсч байна. Түүнчлэн оны шилдэг удирдагчаар шалгарсан, миний хамтран зүтгэгч,  Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын ерөнхий нарийн бичгийн дарга Raymond Benjamin-д талархлаа илэрхийлэхийн ялдамд Олон улсын нисэх буудлуудын зөвлөл нь цаашид Олон  улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ болон иргэний нисэхийн салбарын бусад байгууллагуудтай хамтран нисэхийн салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллах болно хэмээн онцлон тэмдэглэсэн.

Хатагтай Angela Gittens 2008 оноос эхлэн Олон улсын нисэх буудлын зөвлөлийн ерөнхий захирлын албан тушаалд томилогдсон. Тэрээр АНУ-ын Маями, Атланта хэмээх хоёр томоохон нисэх буудлын холбооны гүйцэтгэх захирал, Сан Франциско  олон улсын нисэх буудлын дэд захирал зэрэг албан тушаалыг хашиж байсан. Хатагтай Angela Gittens нисэх буудлын үйлчилгээ үзүүлдэг HNTB корпорацийн дэд захирлаар ажиллаж байх үедээ нисэх буудлын бизнес болон стратеги төлөвлөгөөг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж байсан. Мөн түүнчилэн Лондонгийн Лутон олон улсын нисэх буудлыг хувийн нисэх буудал болох процесст хяналт тавьж байсны хувьд АНУ, Канадын хэд хэдэн нисэх буудлыг хувьчлах үйл явцыг удирдан зохион байгуулж байсан.  Тэрээр АНУ-ын Холбооны нисэх хүчний холбоо FAA, Сансар судлалын үндэсний хүрээлэн NASA болон бусад  нисэхийн салбарын олон байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм.

                   2013 оны агаарын тээврийн шилдэгүүд: 

•           Оны шилдэг эмэгтэй : Angela Gittens, ACI, Ерөнхий захирал

•           Оны шилдэг удирдагч: Raymond Benjamin, ICAO, ерөнхий нарийн бичгийн дарга

•           George Iatrou-н нэрэмжит Оны шилдэг шагнал:Профессор Tae Oum,  ATRS, захирал

•           Оны шилдэг агаарын хөлөг үйлдвэрлэгч компани /бүсийн/ : Bombardier

•           Оны шилдэг агаарын хөлөг үйлдвэрлэгч компани: Airbus

•           Оны шилдэг хөдөлгүүр үйлдвэрлэгч компани: Rolls-Royce

•           Оны шилдэг газрын үйлчилгээний компани: Çelebi Holding

•           Оны шилдэг IT компани : SITA

•           Оны шилдэг MRO : Lufthansa Technik

•           Оны шилдэг агаарын тээвэрлэгчийн холбоо: Star Alliance

•           Оны шилдэг 10 саяаас доош зорчигчтой нисэх буудал: Rajiv Gandhi International Airport

•           Оны шилдэг 10 саяаас дээш зорчигчтой нисэх буудал: Genève Airport

•           Оны шилдэг нисэх буудал: Istanbul Ataturk Airport

•           Оны шилдэг карго тээвэрлэгч компани: FedEx

•           Оны шилдэг агаарын тээвэрлэгч компани /бүсийн/: SilkAir

•           Оны шилдэг хямд тарифтай агаарын тээвэрлэгч компани : AirAsia

•           Оны шилдэг агаарын тээвэрлэгч компани: Turkish Airlines

Эх сурвалж: http://airport.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top