Жүжигчин Г.Ундармаагийн нууцхан гомдол

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 20

“Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа өглөө бүр гүйх дуртай гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэхдээ адтай жүжигчний гүйлт чухам ямар маршрутаар үргэлжилдэг болохыг гэрийнхэн нь л мэдэх биз. Эрүүл мэнд, гоо сайхандаа ингэж анхаарал хандуулсан түүний нэгэн адил УИХ-ын гишүүн, “MN-25 дугаар суваг” телевизийн захирал З.Алтай ч мөн өглөө эрт дугуйгаар аялдаг аж. Хачирхалтай нь, тэдний эрүүл мэндийн төлөөх аялал нь “Маршал таун” хотхоны ойролцоо огтлолцдог боловч хэн хэн нь анзаардаггүй байжээ. Тэгвэл сүүлийн үед өглөө бүр тааралдах болсон дугуйтай “найз” нь З.Алтай болохыг таньсан жүжигчин бүсгүй мэнд устай явахыг хичээсэн ч мань эр огт тоодоггүй юм байх. Арга ч үгүй биз дээ.

Ноосон малгай, зузаан ороолтоор нүүр царайгаа халхалсан Г.Ундармааг тэр яаж ч таних билээ. Тиймээс жүжигчин бүсгүй телевизийн нэгэн ток шоунд З.Алтай гишүүнтэй хамт оролцох болсондоо ихэд олзуурхан, эгээтэй л уйлах нь холгүй гомдлоо тайлсан гэдэг. “Та надтай өглөө бүр тааралддаг байж яагаад таньдаггүй юм бэ. Дугуй унахаараа хүн танихаа больчихдог юм уу. Би танай гэрийн үүдээр дандаа л гүйдэг шүү дээ” хэмээн тунирхжээ. Энэ үгэнд нь ичсэн З.Алтай үүнээс хойш жүжигчин Г.Ундармаатай адилхан хүн харагдвал шууд л мэндэлнэ гэдгээ олны нүдэн дээр амласан гэнэ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sonirhogch(27.123.213.59) 2013 оны 12 сарын 13

ugui e neeree arga barsan yum bichih yumaater 2 uulznuu taarnuu tanina yanuu er ni hend hamaatai yum be ain yumand chn bas uchir bna da yamar 2 abgai danh tsai tabiad bolson boloogui yum yarij amnii chilee gargaj hob yarij suuj bgaa bish de iim bich j barihaar setguulch gej ner doosh unagui yadag yum be zarim neg yum deer baga tenegt l de yamr mani met bich j bgaa bish de hairan mergejliin ner gutaasan teneg heleh shagshraa algaaa estoi neeree

0  |  0
unen(84.99.115.115) 2013 оны 03 сарын 27

zasssssss unen l helsen bna shd!!!!!!!!!!!!!

0  |  0
hehe(122.201.18.145) 2013 оны 03 сарын 20

He he demii um bichih umaa ene setguulchid.

0  |  0
ха ха ха(202.179.26.45) 2013 оны 03 сарын 20

тэнэг мэдээ

0  |  0
hahaha(202.179.10.150) 2013 оны 03 сарын 20

hahahahahaha

0  |  0
Top