“Ноён” Бондгор хөгжмийн наадамд дургүй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

“Миний найз” дуугаараа ихэд үнэлэгдэж буй дуучин Бондгор тун ч сүйхээтэй залуу. Хүүхэд багачуудыг “Карлосон” дуутайгаа хамт урвуулаад авсан тэрбээр гавьяат жүжигчин С.Жавхлангийн заавраар рок попын ертөнцөд төвөггүйхэн ороод ирсэн. Энд тэндхийн тоглолтод уригдахын сацуу “Намуун” нэртэй бяцхан кафе  ажиллуулж, “хөөрхөн” бизнес хийчихдэг юм билээ. Бондгор нэрэндээ зохицсон махлаг залуу маань нэгэн удаа уран бүтээлийг нь үл ойшоосон хөгжмийн наадмыг шүүмжилсэн аж.

“Mongolian music video awards” хүнд урилга тараадаг хэрнээ цөөн уран бүтээлийг өрсөлдүүлдэг нь шударга бус. Ёстой, урлагийн заяа гомдмоор юм билээ. Ийм тэнэг, мэдрэмжгүй байж рок попынхны нэрээр луйвар хийж явдгаа болимоор юм” гэж бухимдсан Бондгор зохион байгуулагчдынх нь мэдлэг  боловсролыг ихэд “өрөвдсөн” гэх. Нэг дуугаа сая төгрөгөөр дуулж, үнэ цэнээ мэдрүүлж буй тэрбээр реппер Gee-г ихэд үнэлдэг бөгөөд рок попын “Шилийн сайн эр” хэмээн цоллоод авсан удаатай.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
urlag(122.201.18.18) 2025 оны 03 сарын 13

piska zavaan gahai

1  |  0
Мро(182.160.20.244) 2025 оны 03 сарын 13

За энэ тэнэг одоо юу вээ?

1  |  0
xaxa(180.235.174.28) 2025 оны 03 сарын 13

hezeech avahgui uchiraas durgui baih n araggui deerees n duulna gej hachin uym baidag uym chin araggui

1  |  0
Top