Д.Эрдэнэтуяа: Би лав мах идэхгүйгээр амьдарч чадахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

“Эра модель” агентлагийн захирал, загвар өмсөгч Д.Эрдэнэтуяа цагаан хоолны талаар өөр бодолтой байдаг гэх. Тэрбээр энэ тухайгаа “Мах идэж, амьтны амь таслахгүй гээд ногоо сонгож байгаа хүмүүсийг би ойлгодоггүй юм. Тэгээд хүнсний ногоогоо гаргаж авахын тулд эх дэлхийн газар шороог хагалж, ухаж сэндийлэх нь тийм буянтай ажил юмуу. Үүнд чанарын ялгаа алга байгаа биз дээ. Би лав мах идэхгүйгээр амьдарч чадахгүй. Ойр ойрхон их хоол иддэг учраас таргалах асуудалд санаа зовоод яахав дээ. Тэртээ тэргүй, би загвар өмсөхгүй юм чинь” хэмээн ярьж.

Тиймээс урлаг соёлын одод, загварын “акул”-ууд цагаан хоолтон болох гэж тэмүүлж байгаа нь бие галбиртаа анхаарч, хэтэрхий их хэлбэр хөөж байгаагийн илэрхийлэл гэж үздэг юм билээ. Д.Эрдэнэтуяад энэ төрлийн клубууд санал тавьсан боловч тэрбээр зөв хооллох дэглэм, тураах эм бэлдмэлийг огтхон ч ойшоохгүй байгаагаа хэлсэн гэнэ.  

С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eh oronch(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

mongol hun mahaa idej l byrtai tenheete daichin yvsan zov zov.

1  |  0
Top