Шоучин бэр буюу “Sound of kiss”-ийн Золоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамирыг ихэнх хүмүүс гавьяат жүжигчин С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бат-Өлзий хоёрын бага хүү гэдгээр нь мэддэг. Харин авьяаслаг залуугийн эхнэр нь “Sound of kiss” хамтлагийн дуучин, “Шүрэн бугуйвч”,  “Амьдралд тавтай морил” киноны гол дүрд тоглосон Н.Золжаргал юм.

Дуулах, жүжиглэх авьяастай энэ бүсгүй найз нөхөдтэйгээ уулзан шоу цэнгүүнд оролцох үедээ хэн нэгний зөвшөөрлийг авах дургүй гэсэн бөгөөд хадмуудаасаа хүртэл эмээж үзээгүй гэнэ лээ. Хамтлагийнхаа охидыг дагуулан жүжигчин нөхрөө хүртэл шоунд уруу татдаг байсан Золоог найзууд нь “Шоучин бэр” хэмээн егөөдөж нэрлэсэн гэдэг. Харин хамтлаг байгуулан, киноноос гадна рекламанд тоглож олны танил болсон царайлаг, басхүү эрх дураараа зантай шоучин бэрийн адал явдал үүгээр дууссангүй. Амрагийн асуудлаас үүдэн нөхрөөсөө салж, ганц бие амьдралыг сонгосон гэх яриа ч түүнийг тойроогүй. Нүүрнийхээ талыг нь шахуу халхалсан содон загварын нүдний шил зүүж, түүгээрээ имиж хийдэг энэ бүсгүй эротик жүжигт нүцгэлж байгаа сурагтай. Хамтлаг нь тарсан болохоор дуулах хүслээ ч бараг мартсан гэнэ лээ.

С.Цахиур


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gungaa(203.194.115.11) 2025 оны 03 сарын 13

tamiraa s**aach

1  |  0
а(202.61.97.81) 2025 оны 03 сарын 13

солонгосын ерөнхийлөгч - энийг бичиж болохгүй гэсэн билүү устгах л бхдаа

1  |  0
Top