ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 21-ийг “Дэлхийн яруу найргийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. 1999 оноос дэлхий нийтээрээ тэмдэглэн ирсэн энэ өдрийг тохиолдуулан МЗЭ-ийн яруу найргийн үндэсний төвөөс санаачлан ССАЖЯ-тай хамтран “Анхны номын үзэсгэлэн” зохион байгуулж байна. Хүүхдийн номын ордонд нээгдсэн энэхүү үзэсгэлэнд 320 яруу найрагч, зохиолчийн анхны номуудыг дэлгэжээ. Энэ үеэр уран бүтээлчид шүлэг зохиолынхоо дээжээс уншиж сонирхуулсан бөгөөд үзэсгэлэнд уригдсан зочид, номын хорхойтнууд шинэ номын дуудлага худалдаанд оролцсон юм.
Дашрамд дуулгахад, МЗЭ-ийн яруу найргийн үндэсний төвийнхөн их, дээд сургуулийн оюутнуудад зориулан уран бүтээлийнхээ дээжээс сонирхуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )