Тус тусынхаа замыг хөөсөн "Take off" хамтлагийн гишүүдээс Баясук ганцаараа “од” болоод үлдэх нь. Нэг хэсэг телевизийн нэвтрүүлэг хөтөлж байсан дуучин залуу “Secret” нэртэй цомгийнхоо зурагт хуудсыг нүцгэн биеэрээ чимжээ. Сүүлийн үед түүний нүцгэн зургийн талаар хэвлэлийнхэн янз бүрээр бичиж эхэлсэн ч Баясук уран бүтээлдээ зориулж, нэлээд хэдэн жилийн өмнө нүцгэлсэн болохоо тайлбарласан юм. Дуучин залуу энэ тухайгаа “Цомгийнхоо хавтасны зургийг ямар янзаар хийвэл илүү сонин содон болох талаар ярилцаж байхдаа Robby Williams-ын нэлээд хэдэн жилийн өмнө гаргасан цомгийн зургийг санасан юм. Энгийн хэрнээ этгээд, дээгүүрээ хагас нүцгэн тэгээд уранхай жийнстэй Robby Williams-ын дүр зураг өөрийн эрхгүй сэтгэлд буусан. Тэгээд найзуудтайгаа зөвлөлдөж байтал тэд сенсаацитай зүйл хийвэл яасан бэ гэж зөвлөсөн юм. Арван нүцгэн хүүхэн тараад хэвтсэн, чи голд нь чармай нүцгэн байх юм бол жинхэнэ сенсааци болно гэж хэлсэн. Эхэндээ санаанд багтахгүй солиотой санагдаж байсан ч сүүлдээ гайхал төрүүлье гэж бодоод тийм зураг авахуулахаар шийдсэн. Тэгээд арван бүсгүйн эрэлд гарсан даа. Гэвч энэ амаргүй даваа байсан. Нүцгэн гэхээр л загварын бүсгүйчүүдэд хэцүү байсан байх. Яг зураг авалтан дээр нэг зоригтой бүсгүй ирсэн дээ” хэмээн ярьжээ.
Ийнхүү нүцгэлэх хоббитой мисс, загвар өмсөгчдийг ардаа орхиж, олны танил эрчүүдээс анхлан нүцгэлсэн Баясук гэр бүлтэй гэдгээ ч нуугаагүй. Эхнэр нь түүнээс хэрхэн ийм шийдвэр гаргасныг асууж шалгаасан ч тэрбээр “Энэ бол зөвхөн уран бүтээл” гэж тайлбарласан гэнэ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 7 )
:-)
***** *** mini chi zugeer l zail yu be burhan mini
Ene bas yu ve. Budjarg** ene 2 soliorch bnaa.
****l t1 hargdjiina chamd oogt iim turh zohihku bn yun urlag ntr buuurrr gutaagad haychlaa erguu gar weee uuriiguu medrehd yadiin chas uur aytahan tohirson hun bsn bol goyl hargdah blaa uuriiguu gutaagad chi arail bishee
гэхдээ эхнэртэй байж би ш****иг гээд шууд хэлээ хөгшөөн тэр нь дээр чи бас ********** м**** юмаа тээн эхнэртэй тайлбарлаж чадахгүй баж
баясуук олон хүүхэнтэй байх хүслээ биелүүлж дээ чадсан байна
д****д хүсэлээ биелүүлж дээ