Дээд зөвлөл гэх ”шимэгч”-ийг татан буулгах нь зөв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

Сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөлийг татан буулгах, хууль бус орлогыг хураан авах, эсэх тухай шүүх хурал Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж байгаа. ШӨХТГ-аас СӨХ-ны Дээд зөвлөлийг өнгөрсөн нэгдүгээр сард “Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг байгуулага байхад Дээд зөвлөл гэж бас нэг байгууллага байх ёсгүй. Өнгөрсөн арван жилийн хугацаанд нийт 500 гаруй сая төгрөгийг хууль бусаар үрсэн” гэх үндэслэлээр шүүхэд өгсөн юм бөгөөд эл гомдлын дагуу шүүх хурал болж буй. Тус байгууллагын талаар иргэд ч ам сайнгүй бөгөөд дээд зөвлөл СӨХ-өөс мөнгө татаж санхүүжиж байдаг хэдий ч СӨХ болон иргэдэд ямар ч нөлөө үзүүлж "нэмэр" болж байгаагүй гэдэг. Харин хэсэг бүлэг хүмүүсийн явцуу эрх ашгийн үүднээс бий болсон гэх шүүмжлэл ихээр гардаг. Тиймээс эл "шимэгч" байгууллага оршин тогтнох эсэхийг өнөөдөр шийднэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jh(49.0.162.225) 2025 оны 03 сарын 13

ajilladaggui СӨХ-g ch bas orshin suugchdiin san**aar tatan buulga

1  |  0
Батаа(122.201.18.203) 2025 оны 03 сарын 13

Жигжид гэж шимэгч цус сорсон хэвээрээ юу. Тэнд очсон сураг байсан. Бүх уул толгодын оройг улууварчид эзэгнэх юмдаа

1  |  0
Top