Малчдад 132 сая төгрөг хандивлажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 21

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан өвөлжилтийн байдал хүндэрсэн малчдад туслах уриалгыг нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн Нутгийн Захиргааны  байгууллагын ажилтнууд  дэмжин нийслэлийн Нутгийн Захиргааны байгууллага, харъяа агентлагийн бүх албан хаагчид нэг өдрийн цалингаа буюу 132 сая төгрөгийг хандивласан юм.  Уг хандивыг Малчдад туслах хандивын дансанд байршуулсан батламжийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, ҮХАА-н дэд сайд Ц.Туваанд гардууллаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга МУ-ын Ерөнхийлөгчийн уриалгыг нийслэлийнхэн дэмжиж, бүх албан хаагчид идэвхтэй оролцон туслалцаа үзүүллээ. Цаашид ямар  дэмжлэг шаардлагатай байна бид харамгүй туслах болно гэж онцлон хэлсэн бол ҮХАА-ын дэд сайд Ц.Туваан  мал төллөлтийн ид үед тусламж үзүүлсэн явдалд нийт малчдынхаа өмнөөс Нийслэлийн удирдлагууд болон нийт албан хаагчдад талархал илэрхийлье гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СОНГУУЛЬ(183.81.169.21) 2025 оны 03 сарын 13

МАХ НООС НООЛУУРААРАА БАЯЖСАН МЯНГАТ МАЛЧДАД ӨГЧ БАЙХААР МАНАЙ ҮҮДНИЙ ТРАНШЕЙНД АМЬДАРДАГ ХҮМҮҮСТ ӨГСӨН Ч БОЛООСОЙ.

1  |  0
zochin(83.39.204.39) 2025 оны 03 сарын 13

m**chidad yagaad mungu uguud baigaa yum be ted yadraxaaraa xotiin bidnees mungu bainga avdag baij bidend xyamdxan max ugduggyu shyy dee xotiinxon yadarch bn geed neg ch unchin ishig ynegyu ugduggyu shuu dee shudarga bus bn daa

1  |  0
Top