Зүүн зүгийн нутгаар салхи шуургатай хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Маргааш өдөр төв болон зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зүүн зүгийн нутгаар салхи шуургатай хүйтэн байна.

2013 оны 03 дугаар сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи өмнөөс хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, зарим газраар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор болон Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор болон Эгь-Үүр, Хараа, Ерөө голын сав газраар 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар зүүнээс секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Халх голын саваар 25-30 градус, Хэрлэн, Онон, Улз голын саваар 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө Халх голын саваар 10-15 градус хүйтэн, Дарьгангын талаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө хойноос секундэд 5-10 метр, өдөртөө  зүүнээс зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй цас орохгүй, өдөртөө үүлшиж бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зүүнээс секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

2013 оны 3 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

23-нд зүүн зүгийн нутгаар, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд говийн нутгийн өмнөд хэсгээр, 26-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 23-нд говь, талын нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст хүйтэн Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 25-нд өдөртөө ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top