С.Бичүү хэний нэрийг гартаа шивүүлсэн бэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 22

Ихэвчлэн бүтэлгүй хайрын дуу аялж, шаналсан зүрхээ “илтгэдэг” дуучин залууд ямар нууц байгааг та мэдэх үү. Илүү дутуу маяггүй, нэлээд хээгүй зантай гэгддэг С.Бичүү хайр дурлалаа мөнхөлж чамин шивээс биедээ хийлгэсэн тухай хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. Мань эр гарынхаа шуун дээр өвөрмөц маягийн урт шивээстэй болсон нь нэгэн бүсгүйн нэр аж. Гэхдээ үүнээс болж эхнэр нь хардах вий гэж айлтгүй. Дуучин залуугийн хайрыг татаж, амьдрал зохиоход хүрсэн тэр азтай бүсгүйн нэр ийнхүү гарт нь дурайсан гэдгийг С.Бичүү нэгэнтээ ам алдсан удаатай.

Дурлалын амтанд мансуурч явахдаа эхнэрийнхээ нэрийг гартаа шивүүлсэн дуучин залуу өдгөө энэ дурсамжаа байнга санаж явдаг биз. Үнэхээр ч түүний гарт буй уг шивээсийг сайтар ажиглавал “Сараа” гэж бичсэн болохыг нь мэдэхэд тийм ч хэцүү биш санагдана. Харин мань эр энэ гоёлоо төдийлөн ил гаргадаггүй бөгөөд учрыг нь лавласан хүмүүст “Өө, энэ үү. Зүгээр л сонирхоод шивүүлчихсэн. Гоё хээ байгаа биз” хэмээн хээвнэг өгүүлдэг юм билээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi bnshde(182.160.61.239) 2025 оны 03 сарын 13

ene huni gar deer yu bichnvv bainyy ymar hamaa bn aa tegeedch ene hen ym be zohiolin duuchin ym uu jujichin ym yy

1  |  0
Top