Шляп малгай, бариу хослолтой залуу хайрын дуу дуулсаар урлагийн тайз руу гарсан түүх бол яалт ч үгүй ВХ-тэй холбоотой. Хэдийгээр мань эр “New star” студид байрлаж, хатуу зантай продюссерынхээ ачаар нэрд гарсан ч олон зүйлд гомдолтой явдаг юм билээ. Бүр урлагийн ертөнцөд өрнөсөн түүний таагүй дурсамжинд нэгэн зүйл тодоос тод харагддаг гэх. Тодруулбал, дуучин залуу нэг удаа рок попынхонтой хамт хөдөөгүүр тоглолт хийж л дээ. Хэд хэдэн газарт дуулаад 220 мянган төгрөг халаасалсан ВХ хоол хүнс, ойр зуурын зүйлдээ зарцуулахын тулд мөнөөх мөнгөнөөс 20 мянгыг нь авчихаж.
Энэ тухайгаа ч продюссер С.Мандахдаа дуулгасан биш, бөөн асуудал үүсэх нь тэр. Хотод ирэв үү, үгүй юу л ааштай продюссер нь тосч аваад орлогыг нь хурааж. Бас болоогүй ээ. Дур мэдэн мөнгө үрлээ гэж алгадахаа ч мартсангүй. Хөлсөө дуслуулан байж олсон мөнгөнөөсөө жаахныг ч болов, авах мэдэлгүй яваадаа гутарсан ВХ тэр үед нулимсаа арчин чимээгүйхэн эргэсэн байх даа, хөөрхий.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 8 )
hehe hun uuruu olsn munguniihuu huwiig awh erhtei sh dee ineedtei awgai we
Тэнэг авгай вэ? хөөрхий дөө
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. Харилцах утас: 88226272
sad tavisan bhdaa
Bodhoor l gomdood bhiin gd uila blgvide xexe
*** medelel gej ene de