Шинэ төрсөн хүүхдийг цахимаар бүртгэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 05

Шинээр төрсөн хүүхдийг бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авах үйлчилгээг цахимжуулахтай холбоотойгоор УБЕГ цахимаар хүлээн авах үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр олон ач холбогдолтой бөгөөд тухайлбал гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа Монгол Улсын иргэн шинэ төрсөн хүүхдээ тухайн улс дахь Дипломат төлөөлөгчийн болон Консулын газарт биечлэн очиж бүртгүүлэх, боломжгүй бол тус байгууллагын цахим хуудсанд хандан бүртгүүлэх хүсэлтээ гаргах боломж бүрдэх юм. Ингэснээр Монгол Улсын иргэн аль ч улсад төрснөөс үл хамааран төрсний бүртгэлд хамрагдах тэгш эрхийг хангах юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top