Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 05

Хамтран амьдрагчаа хөнөөсөн хэргээр Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр  болно. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-д зааснаар бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүж байгаа юм. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдоод байсан. Хохирогчийн талаас хохирогчид анх задлан хийсан Долгормаа эмчийг шүүх хуралд оролцуулах хүсэлтэй байгаа гэх шалгаанаар өмнө шүүх хурал хойшилсон юм. Өнөөдрийн шүүх хурал дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болно.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top