Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хууль шинэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм.
Энэ хуулийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээллэх үүрэг хүлээсэн юм. Мэдээллийн дагуу иргэд тухайн байгууллагаас санхүүгийн мэдээлэл авч, хяналт тавих эрх нээгдэж байгаа юм. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хуулийн хэрэгжилтийг яаралтай хангаж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудадд өөрсдийн цахим хуудсанд санхүүгийн мэдээллээ байршуулах, уулзалт бүрийг нээлттэй эл тод явуулах бэлтгэл ажлыг 2015 оны 02 дугаар сарын 1-ний өдөр гэхэд дуусгахыг үүрэг болгосон байна. Тухайн байгууллага заасан хугацаанд Шилэн дансны тухай хуулийн бэлтгэл хангаагүй бол даргыг нь ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )