Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр өнөөдөр эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 06

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэцээр хийхийг Засгийн газраас мэдэгдээд байсан. Уг хэлэлцээр өнөөдөр Хөдөлмөрийн яаманд эхлэх бөгөөд талууд хэлэлцээрийн бүрэлдэхүүнээ баталсан байна. Уг хэлэлцээрээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаарх хууль эрх зүйн орчин, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр дөрвөн бүлэг асуудлыг тусгахаар болсон байна. Хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөрийн сайдаар ахлуулсан яамдын төлөөлөгч нар, Ажил олгогч эздийн холбооны төлөөлөгч болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн тэргүүлсэн төлөөлөгч нар оролцох юм.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top