Цаг үеэ дагаад ч тэр үү нийгэмд цочирдом олон төрлийн хэрэг гарсаар байна. Хоёр хоногийн өмнө Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хонгилд хүн амиа хорлосон байдалтай олджээ. Талийгаачийг олоход нас бараад удсан байдалтай байсан бөгөөд тус эмнэлгийн ажчилчид энэ хонгилд дулааны шугам сүлжээ болон подвальд шалгалт хийж байх үеэрээ олсон байна. Талийгаач нь өөрийгөө боомилж нас барсан байдалтай байсан бөгөөд хонгилд ордог гадна хаалганы түгжээг эвдлэн орсон байна. Албаны хүний мэдээлж байгаагаар амиа хорлосон этгээд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух, 27 настай, эрэгтэй П гэгч байжээ. Уг хэргийн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )