Ажилгүйдлийн тэтгэмж авдаг иргэдийн тоо хоёр дахин өсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авсан иргэдийн тоо 2014 онд хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт байна. Ингэснээр ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулсан хөрөнгийн хэмжээ  2.5 дахин нэмэгджээ.  Эдгээр тоонууд 2015 онд ч нэмэгдэх нь тодорхой болоод байгаа. Учир нь оны өмнөхөн “Шийдлийн” гэх тодотголтой шинэ засаг байгуулагдаж төсөв мөнгө хэмнэх зорилгоор төрийн байгууллагын шат шатанд 15 хувийн цомхотгол хийх шийдвэрийг гаргасан юм.

Харин 2014 онд Хөдөлмөр эрхлэлтийн албанд 90 орчим мянган ажлын байрны захиалга ирсэн бол  зуучилсан ажлын байрны тоо 45 мянга байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монголд ажилгүйдлийн төвшин 6.4 хувьтай байна.  

А.Алтаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top