Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 150 ортой хүүхдийн эмнэлгийг төрийн байгууллагын барилга байгууламжийг ашиглан бий болгох шийдвэр гараад байсан. Тус ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт ахлан өнөөдрийг хүртэл судлан ажиллаж байгаа юм. Уг асуудал эрдэмтдийн анхаарлыг татаж эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Учир нь олон нийтийн дунд Монгол Улсын шинжлэх ухааны академийн байрыг хүүхдийн эмнэлэг болгоно гэсэн таамаг гараад байгаа юм. Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжийн мэдээлснээр “Хүүхдийн эмнэлэг болгон өөрчилж болох зарим нэг төрийн байгууллагуудын барилга байгууламжийн хүрээнд Монгол Улсын шинжлэх ухааны академийн байр болон хүрээлэнгүүдийн байр багтаагүй, хүүхдийн эмнэлэг болгох шийдвэр гараагүй” хэмээн мэдэгдлээ.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )
huuhdiin emneleg bolgoson ni deer harin akademiig ugui bolgoj bolohgui
Болгосон нь дээр ээ.