Нийслэлийн алслагдсан гэр хороолол руу том оврын автобус цөөн явдагаас шалтгаалан бага оврын автобусууд иргэдэд үйлчилдэг болоод олон жил боллоо. Тэгвэл нийтийн тээврийн газраас бага оврын автобусуудыг журамлан цэгцэлж, тусгай нөхцөл шаардлагын дагуу зорчигч тээврийн үйлчилгээнд оруулах болсон.
Ингэснээр 2014 онд 519 бага оврын автобус стандартын шаардлага хангахгүй шалтгаанаар нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдаад байсан. Одоогийн байдлаар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 379 микро автобус иргэдэд үйлчилж байгаагаас 2015 онд нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 343 тээврийн хэрэгсэлийг насжилтын тооноос хамааран хасахаар болсон байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 1 )
Маш зөв Хөдөөгийн микро автобуснуудыг хүн тээлгэхгүй болгох хэрэгтэй Дэмжиж байна