Нөөцийн махыг Цагаан сараас өмнө худалдаанд гаргана

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 14

Нөөцийн махыг бэлтгэн иргэдэд борлуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ нь хавар болохоор махны үнэ хэт хөөрөгдөхөөс сэргийлж  байгаа арга хэмжээ билээ. Жил болгон сар шинийн баярын өмнөхөн нөөцийн махыг худалдаанд гаргадаг. Тэгвэл энэ жил ч мөн адил Цагаан сарын баярын өмнө буюу энэ сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргахаар болсон байна.

Одоогийн байдлаар нөөцийн махны үнийг тогтоогүй байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 3 компани 3000 тонн мах бэлтгэн нийлүүлэхээр болжээ. Дашрамд дурдахад нөөцийн мах нийлүүлдэг компанид төрөөс 1 кг мах тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог байна.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top