Аргаль, янгирын тоо өсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

Өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн Шинжлэх Ухааны Академийн Биологийн хүрээлэнгээс манай орны аргаль, янгирыг тоолох ажил явагдаж байгаа билээ.Уг ажлын нэгтгэсэн дүн хараахан гараагүй байгаа ч Увс аймгийн нутаг дэвсгэрт хамгийн олон аргаль, янгир идээшиж байна гэсэн судалгаа гарсан байна. Тодруулбал Бөхмөрөн, Сагил  сумын 210 км/квт газар нутагт ойролцоогоор 350 орчим аргаль идээшиж байгаа аж. Энэ нь өмнөх оныхоос эрс өссөн тоон үзүүлэлт юм. Энэ нь эдгээр амьтдыг агнахыг хориглосны үр дүн ийнхүү гарсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top