Замын ачааллыг бууруулах үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулдаг захуудыг нүүлгэн шилжүүлэхээр болсон билээ. Гэвч энэ ажил удаашралтай байгаа бөгөөд авто машины захуудыг нүүлгэж, 22-ын товчооны цаана Авто худалдааны цогцолборыг байгуулах ажил өнгөрсөн оны намраас эхэлсэн нь тогтсон хугацаандаа ашиглалтанд орж чадаагүй. Тиймээс өнөөдрийн байдлаар нийслэлд байрлалтай бүх авто машины захууд хэвийн ажиллаж байгаа бөгөөд цогцолборын эхний ээлж хойшлогдсоор ирэх гуравдугаар сард ашиглалтанд орохоор болсон байна. Харин уг цогцолбор зургадугаар сард бүрэн ашиглалтанд орно хэмээн нийслэлийн удирдлагууд төлөвлөсөн байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )