Ш.Алтантуяагийн амийг хөнөөгөөд сураггүй болсон алуурчин Австралид цагаачилж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 15

Малайзын дээд шүүх Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан цагдаагийн офицеруудыг цаазаар авах ял оноосон. Тэгвэл Ш.Алтантуяаг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь өнөөг хүртэл Австралид цагаачлан амьдарч буй бөгөөд олдохгүй байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Малайзын цагдаагийн газрын хүсэлтээр Австралийн эрх баригчид сураггүй болоод буй Сирул Азхарыг баривчилсан тохиолдолд шууд Куала Лумпурт хүлээлгэн өгөхөө мэдэгджээ.

Австралийн ерөнхий сайд Тони Абот хүртэл ам нээгээд амжсан. Тэрбээр “Маш аюултай онц ноцтой гэмт хэрэгтэн манай улсад байгаа. Түүнийг баривчилбал Малайзад шилжүүлэн өгөх болно” гэжээ.

Эрэн сурвалжлагдаж байгаа Сирул Азхар Умар нь Малайзын ерөнхий сайд Нажиб Разакын бие хамгаалагч байсан бөгөөд жигшүүрт хэрэг үйлдсэний дараа буюу 2006 онд Австрали руу оргон зайлсан байдаг. Гэхдээ Малайзын дээд шүүх энэ хэргийн анхан шатны хуралд талийгч Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээдүүдийг гэм буруугүй гэж тогтоосон. Гэхдээ талийгч бүсгүйн аав С.Шаарийбуу удаан хугацаанд заргалдсаны эцэст охиных нь үхэлд буруутай этгээдүүдэд зохих шийтгэлийг нь үүрүүлсэн.

Гэхдээ тэдний нэг нь одоо хүртэл наранд сул чөлөөтэй яваа. Энэ тухай Австралийн ерөнхий сайд Тони Абот хүртэл ам нээгээд амжсан. Тэрбээр “Маш аюултай онц ноцтой гэмт хэрэгтэн манай улсад байгаа. Түүнийг баривчилбал Малайзад шилжүүлэн өгөх болно” гэжээ.

 Тэрбээр цааш “Хэдийгээр манай хуулийн системд өөр орны иргэнийг цаазын тавцанд аваачих эрх зүйн зохицуулалт байхгүй боловч бид бүх хүчээ дайчлан дипломат харилцаагаа хүндэтгэн гэмт хэрэгтнийг Малайзын хуулийнханд шилжүүлэн өгөхөд таатай байх болно. Түүнийг хайх ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа” гэсэн байна.

Куала Лумпурын цагдаагийн дарга Мохмад Салле сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үедээ “Малайзын хуулийнхан Сирулыг хайж олохоор хөрш орнуудтайгаа ойлголцолд хүрсэн. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж байгаа” гэжээ. Мөн тэрбээр “Малайзын Цагаач иргэдийн асуудал эрхэлсэн газар Сирулын нэр, мэдээллийг Австрали руу илгээсэн. Сирул өнгөрсөн аравдугаар сард Сидней руу цагаачилсан” гэж хэргийн тухай мэдээлжээ.

 Талийгаачийн аав С.Шаарийбуу 2009 онд болсон шүүх хурлын үеэр “Яагаад миний охин алагдсан юм бэ, ямар шалтгаанаар?” хэмээн удаа дараа асууж байсан юм.

 Хэргийг эргэн сануулахад Ш.Алтантуяагийн толгойд хоёр буудсанаас гадна бластик хольц бүхий “C4” бөмбөгийг хүзүүнд нь зүүж дэлбэлсэн юм. Задлан шинжилгээгээр түүнийг амиа алдах үедээ жирэмсэн байсныг тогтоожээ.

 Цагдаа нар хэрэг гарсны дараа буюу 2006 оны аравдугаар сарын 19-нд Куала Лумпураас холгүй ойн гүнд талийгчийн цогцсыг илрүүлсэн байна. Ш.Алтантуяагийн цогцос гээд байх зүйл үлдээгүй бөгөөд хүчтэй дэлбэрэлтийн үеэр яс нь энд тэнд тарсан байсан гэж хэргийн газрын дүгнэлтэд хавсаргасан байжээ.  Тэртээ 2006 онд болсон энэхүү хэрэг онц ноцтой улстөрийн зорилготой аллага байсан гэж Малайзын шүүх дүгнэсэн.

 Талийгаачийн аав С.Шаарийбуу 2009 онд болсон шүүх хурлын үеэр “Яагаад миний охин алагдсан юм бэ, ямар шалтгаанаар?” хэмээн удаа дараа асууж байсан юм.

 Т.Батсугар

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
otgoo(103.229.123.55) 2015 оны 01 сарын 15

Interpoloor haisan gej sonsoogui l yum bnoo tehdee aab n uneher mundag daichin yumaa ami nasaraa hohirson ulsuud zondoo l bdag ur dun bhgui baahan huulin bguulagiin haalga sahiad l tsohordog shui dee

0  |  0
huulich(112.72.13.163) 2015 оны 01 сарын 15

Shal hudal yal ugcheee.

0  |  0
ыса(122.201.31.38) 2015 оны 01 сарын 15

интерполоор хайгаагүй байна ш дээ

0  |  0
Top