Нийслэл хот гэлтгүй хөдөө орон нутагт томуугийн өвчлөл их байна. Баянхонгор аймгийн төвийн цэцэрлэгүүд тодорхой хугацаагаар хаалгаа барьсан бол Ховд аймгийн төвийн цэцэрлэг мөн өнөөдрөөс эхлэн түр хаалгаа барьжээ. Учир нь тус аймгийн хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл эрс ихэссэн байна. Тиймээс цэцэрлэгийн үйл ажиллагаа 10 хоногийн дараа хэвийн үргэлжилнэ хэмээн мэдээллээ. Мөн тус аймгийн эмнэлэг ачааллаа даахгүй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 40 хүүхэд хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай эмнэлэгт 140-150 хүүхдийг хүлээн авсан байдалтай байгаа аж.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 0 )