”Саусгоби Сэндс” 35 тэрбумын татвар нуусан нь илэрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 16

Канадын хөрөнгө оруулалттай "Саусгоби Сэндс" компанийн талаар УПЕГ-аас мэдээлэл хийлээ. Тус компанийг их хэмжээний татвар нуун дарагдуулсан гэж үзэн хэрэг үүсгээд удаж буй. Тэгвэл "Саусгоби Сэндс" онц их хэмжээний буюу 35 тэрбум төгрөгийн татвар нуун дарагдуулсан нь илэрчээ. Тиймээс уг хэргийг УПЕГ-аас шүүхэд шилжүүлжээ.

Жастин Капла гэх яллагдагч нь тус компаний гүйцэтгэх захирлын албыг хашиж байхдаа санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан яллагдагч Филлипин улсын иргэн Хиларион В.Кажукомтой бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж, татвар ноогдох орлогын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ноогдох орлогыг бууруулан 90.021.466.300 тэрбум төгрөгний орлогод ноогдох 17 тэрбум 441 сая 383 мянга 600 төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзсэн тул Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35.3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулын тусгай ангийн 166.2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн. Ийнхүү онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлхийсэн хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн 35.5 дахь хэсгээр журамлан Эрүүгийн хуулийн 166.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Энэ хугацаанд тус компанийн захирал, хуулийн зөвлөх гээд хэд хэдэн хүнийг Монгол Улсаас гарах эрхийг нь хасч байцааж байсан юм. Энэ асуудлаас болж НҮБ-аас Монголын хуулийн байгууллагыг хүний эрх зөрчдөг хэмээн шүүмжилсэн билээ.

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saihanbileg(123.121.216.22) 2015 оны 01 сарын 23

oo hudlaa shou bailgui dee ingej baigaad shuuhiin ali neg shatand zamharah bailgui dee.Esvel Evpropiin holboo tegj eserguutsen, HUB ingej egduutssen geed baahan PIA-daj baigaad togsoh bizdee

0  |  0
Saihanbileg(123.121.216.22) 2015 оны 01 сарын 23

oo hudlaa shou bailgui dee ingej baigaad shuuhiin ali neg shatand zamharah bailgui dee.Esvel Evpropiin holboo tegj eserguutsen, HUB ingej egduutssen geed baahan PIA-daj baigaad togsoh bizdee

0  |  0
ochir(202.179.28.82) 2015 оны 01 сарын 20

emneleg surguuli 2 t zartsuulval zugeer l baih gevch

0  |  0
ard (62.245.126.154) 2015 оны 01 сарын 17

Bas hahuul avchih vii dee shuugch nar n.uls orond orj ireh mongo gej setgej unencher handaj ulsdaa zov shuuged ogcheesei gej husehiin da

0  |  0
иргэн(103.229.120.25) 2015 оны 01 сарын 16

Өндөр цалин хангамжтай шүүгчид шудрага шүүх болтугай.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top