Монгол Улс гурван сая дахь иргэнээ энэ сард хүлээж авна. Тиймээс төрөх эмнэлгүүд гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү гэсэн асуулт гарч ирэх нь мэдээж. Тэгвэл УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг нар өнөөдөр нийслэлийн II.III төрөх эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар төрөх эмнэлгийн эмч нартай санал солилцлоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэлэхдээ ”Гурван сая дахь иргэнийг хүлээж авахад төрөх эмнэлгүүд бэлэн байж чадахгүй. Энэ талаар сүүлийн хэдэн жил байнга л ярьж байгаа. Өнөөдөр нийслэлийн хоёрдугаар төрхөд ирээд “та нар гурван сая дахь иргэнээ хүлээж авахад бэлэн үү” гэж асуухад, “бид нэг орон дээр гурваас дөрвөн ээж хүлээж авдаг байсан бол ачаалал харьцангуй багасч өнөөдөр нэг орон дээр хоёр ээж хүлээж авдаг боллоо” гэж л хариулж байна. Гэтэл удахгүй бид гурван сая дахь иргэнээ хүлээж авах гэж байна. Мөн цаашид төрөлт нэмэгдэнэ. Гэтэл бид нэг орон дээр хоёр, гурван ээжийг хэвтүүлж байгаад гурван сая дахь иргэнээ хүлээж авах нь. Сүүлийн үед төрж байгаа эхчүүдийн дунд өвчлөл өндөр, эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Харин энэ асуудалд мөнгийг нь нэмж өгөх биш харин ч бүр 30 хувийг нь төсвийн тодотголоор эм эмнэлгийн хэрэгслэлийн зардлыг хассан. Тэгэхээр бид гурван сая дахь иргэнээ хүлээж авна гэж хөөрөхөөс илүү Засгийн газрын зүгээс төрөх эмнэлгүүдэд оруулах хөрөнгө оруулалалт болоод шинэ төрөх эмнэлэг барих асуудалд илүү анхаарах шаардлагатай” гэлээ.
Сэтгэгдэл ( 8 )
Цалин тэтгэвэр нэмүүлэхэд дургүй хэн байхав.Гэхдээ ажил орлогогүй иргэнээ яахав гэж утоп популизм хийл дээ ҮЭ-ийн II шоудагч.Та их хуралд гарахгүй
Гурван сая дахь иргэн гээд л давхиад байх юм.Өөр ажил алга уу (:|
Ene shou chini ard tumnii uur hileng barj guitslee. Ene heden yaijig avgainuud torh emnelgeer orloo geed yah yum Ih dee heden bakter chirch ochihoos oor yu baigaa yum ve? Ulr toriin mekrop, virusuud za yu? Bur horuu chanartai mutats orj huvirah aldartai virus bolnoo

3 saya dahi irgen gedeg ni yamar idtei shidtei huuhed torh geed erhem har hereenuud guuglaad baina ve?!Ertoi hiih ajilgui hereenuud guugalj baina. bolioch dee. Oor yarih hiih ajil ene ulsad alga uu?! huuhed torloo l biz. Busad torson huuhduudiin erh gej baigui yu. yaagaad huuhdiin geed niited ni yarij bolohgui zaaval 3 saya dahi gej sur duulian bolgoj soliorood baigaa yum baina uu? Bolioch dee

Их хурлийн гишүүд, эрүүл мэнийн сайд, дэд сайд гээд дарга нар болон Ерөнхийлөгч хүртэл дипломатуудад хэлэхдээ бүгд 3 сая дахь иргэн гээд л лав сүүлийн 2 сар ярилаа. өөр ярих, хийх ажил алга уу таминээ. Одоо болноо. Яасан ажилгүй, сэтгэх, санах юмгүй монголчууд вэ. нэг юм болохоор бүгд тоть шиг давтаад хэдэн сар ярих юм
yana daa OMHII novshuud