Өнөөдөр ”Дэлхийн шашны өдөр”

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 18

Өнөөдөр дэлхийн шашны өдрийг тэмдэглэж байна. Энэ өдрөөр "Чингис хаан" зочид буудалд Дэлхийн шашны өдрийг зохион байгуулах хороо, Монголын Бахайчуудын Үндэсний Оюун санааны Чуулга хамтран "Нийгмийн хөгжил дэх залуучуудын оролцоо" уулзалт зохион байгуулж байна.

Энэ уулзалтаар Шашин шүтлэгийн хоорондын ойлголцол болон эв эеийг тогтоохын төлөө, хүн төрөлхтний сайн сайхны төлөө сэтгэл санаа, оюун хүчээ нэгтгэн ажиллах тухай лекц, ярилцлагууд болно. Энэ үеэр хинди, иудей, будда, христ, исламын шашнуудын мөргөл унших, "Дэлхийн шашны өдөр"-ийн тухай товчоон дүрст бичлэг үзэх, урлагийн тоглолт болох аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top