”Төрийн байгууллагын цалинг өнөө, маргаашгүй шийднэ”

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Төрийн байгууллагын ажилчид өнөөдрийг хүртэл цалингаа аваагүй байгаа. Тиймээс энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрөөс тодрууллаа.

-Төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй байна гэсэн? 

-Төсвийн тодотголтой холбоотой ажилчдын цалинг өнөө маргаашгүй шийдвэрлэнэ. Бүтэц нь өөрчлөгдөөгүй төрийн байгууллагуудын цалиг тавьж эхэлье гэдэг дээр байр суурь нэгдсэн. Бусад нь төсвийн тодотгол хийгдэсний дараа цалингаа тавина.

-Зарим яамдын төрийн нарийн бичгийн дарга нар томилогдоогүй байгаа. Энэ асуудал юу болсон бэ?

-Төрийн нарийн бичгийн дарга нарыг Төрийн захиргааны албаны дарга нь орлож байгаа. Яамны газрын дарга нь түр орлон гүйцэтгэж байгаа. Төрийн нарийн бичгийн дарга нарыг Төрийн албаны зөвлөл судалж байна. Дүгнэлт нь хараахан гараагүй байгаа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top