Оюутан, залуучуудын өвлийн амралт эхэлсэнтэй холбогдуулан цагийн болон түр ажлын байранд зуучлах, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, ажил олгогч байгууллагуудад түргэн шуурхай үйлчлэх, чадварлаг ажиллах хүч нийлүүлэх зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс “PART-TIME” хөдөлмөрийн яармагийг өнөөдөр МЗХ-ны байранд зохион байгуулах юм байна. “PART-TIME” хөдөлмөрийн яармагт ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцон нээлттэй байгаа ажлын байруудаа танилцуулж ажил хайгчдаас шууд сонгон шалгаруулалт хийхээс гадна цагийн болон түр ажлын байруудад дан ганц оюутан, залуучууд гэлтгүй ажил хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэх, чөлөөт цагаараа нэмэлт орлого олохыг хүссэн иргэдийг хамруулах аж. Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн оюутан, залуучууд, иргэдийг Нийслэлийн хөдөлмөрийн газрын цагийн ажлыг дэмжих бодлогын хүрээнд зохион байгуулагдах олон нийтийг хамарсан ажлуудад хамруулах боломжтой гэнэ.Түүнчлэн ажил хайгчид сонирхсон ажлын байрандаа шууд зуучлагдах, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн системд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуйн нэгжээ сонгох зэрэг боломжууд нээлттэй байх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )