Алт олборлох газарт түүхэн олдвор байхгүй гэх баталгаагүй

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 26

Өнөөдөр “Босоо хөх монгол”, “Ноён уулаа аваръя” ТББ байгууллагууд нэгдэн “Ноён уулаа аваръя” нэрийн дор тайван жагсаал зохион байгууллаа. “Ноён уулаа аваръя” ТББ тэргүүн О.Цэрэннадмид ярихдаа “Энэхүү газар нь түүхэн дурсгалт, нэн ховор соёлын өвийг хадгалж буй газар. Гэтэл удаа дараа дээрх газрыг “Сэнтэрра Голд” компани Архелогийн хүрээлэнд нэг ч удаа хүсэлт гаргалгүй дур мэдэн ухах болчихоод байна. ШУА-аас ухах гэж буй газар нь булш бунхан, түүхэн олдвор байхгүй гэсэн баталгаагүй байхад дээрх газрын 330 га талбайгаас алт олборлох болсон. Энэ тухай хэвлэл мэдээллийн сайтуудаар цацагдаж буй мэдээ мэдээллийг устгуулж, миний утсыг ч чагнаж байна. Бид түүх соёлын хосгүй нандин өв дурсгалыг хэвлийдээ нуусан Ноён уулаа авч үлдэхийн тулд амиа өгөхөд бэлэн байна. "Сэнтэрра Голд" төр засагт буй лобби бүлгийнхнээрээ дамжуулан Ноён уулын хэвлийг мөлжих гэж байна” хэмээн эсэргүүцлээ илэрхийллээ.

“Сэнтэрра Голд” компани нь Ноён уулын хоёр өндөр оргил болох 1722, 1759 метрийн хооронд 2300 гга лицензийн талбай эзэмшдэг юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tunbaash(202.55.180.8) 2015 оны 01 сарын 26

nogoo borogould cheni neree colitson tuuj ybaa um bish biz

0  |  0
Top