Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Мөнхбаатар 1996-2000 онуудад цэргээс тэтгэвэрт гарсан хурандаа нартай уулзлаа. Эдгээр ахмадуудыг тэтгэвэр тогтоолгож байх үед багаар бодогддог байсан тул одоо ахин тогтоолгох хүсэлтэй байгаа аж. Тиймээс энэ асуудлыг дэд сайд Б.Мөнхбаатар анхаарч ажиллана гэдгээ хэлжээ.
1995 оноос 2000 он дуустал хугацаанд даатгуулагч, иргэд нь нийгмийн даатгалд хамрагдаж чадаагүй тохиолдлууд олон гарч байжээ. Саяхан 1990 оноос 1995 он хүртэлх хугацаанд тухайн үеийн улсын үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайлбал барилга, автотээвэр, нийтийн аж ахуй, нийтийн хоол, худалдаа, хөдөө аж ахуйн салбар гэх зэрэг байгууллагууд олноор хувьчилагдах, татан буугдах, дампуурч үйл ажиллагаа нь зогссон учраас тэтгэврийг нь нөхөн төлөх хууль хэрэгжсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
hi hi yag anhaarch haragdaach