"Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутган хэргийг прокуророос шүүхэд шилжүүлээд байсан. Тус компанийн удирдлагуудыг 35 орчим тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэмээн үзсэн. Жастин Капла нарт холбогдох хэргийн шүүх хурал гурван өдрийн турш үргэлжилж "Саусгоби сэндс" компани болон тус компанийн ажилтан асан гурван иргэнийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай хэмээн үзсэн юм. Харин "Саусгоби сэндс"-ийн зүгээс шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандахаар болсон байна.
Д.Солонго
Сэтгэгдэл ( 1 )
dabarcan muu gadaadiin nobshnuud gadaadiinxan gexeer bugd cain bish ixenx ni nobshnuud baidag baixgui uv