Цахим ертөнцөөр дөрвөн сартай бяцхан хүү болон ой есөн сартай охиноо орхиод явсан талаар мэдээлэл цацагдаад байсан. Энэ мэдээллийн дагуу сайхан сэтгэлт залуус нэгдэн бяцхан хүү болон ар гэрт нь тусламж дэмжлэг үзүүлэх хөдөлгөөн өрнүүлээд эхэлсэн билээ. Хүүгийн ээж болох 19 настай Батнаран гэх эмэгтэй нөхрөө зуурдаар алдаад үүнээсээ болон хорь хоног сураггүй болсон. Харин ард нь үлдсэн хоёр бяцхан хүүхдийг эмээ нь харан дөрвөн сартай хүүг хэд хоног хар цайгаар угжин хүнс тэжээлийн дутагдалд орсон байсан тул сайхан сэтгэлт хүмүүс тусламжийн гараа сунгасан билээ. Тэгвэл өчигдөр "Оюу толгой" ХХК-ын ажилчид сайн дурын багтай хамтран Бат-Орших хүүгийн гэр бүлд шинэ гэр, хашаа барьж өгсөн байна. Мөн хорооны зүгээс газрын бичиг баримт болон уг гэр бүлийн ээж болон хүүхдүүдийг бичиг баримттай болгосон байна.
Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )