Захууд руу автобусны буухиа үйлчилгээ эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 02

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орноос хамаарч тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Мөн нийтийн тээврийн буухиа үйлчилгээг явуулахаар болсон.

Энэ хүрээнд Дэнжийн 1000, Нарантуул зах руу 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1-ний амралтын өдөр автобусны буухиа үйлчилгээ явж эхэлсэн бөгөөд 2 дугаар сарын  7, 8, 14, 15-ны амралтын өдөр Дэнжийн 1000 руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн Нарантуул худалдааны төв рүү эдгээр амралтын өдөр 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн автобусны буухиа үйлчилгээ явуулах бол 11, 12, 13, 15, 17 цагт Нарантуул захаас нийтийн тээвэр явах аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top