Гаалийн татвараас зайлсхийсэн этгээдийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 02

Өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар төмөр замын боомтоор Москва-Улаанбаатар- Бээжин чиглэлийн 04 дүгээр галт тэргээр зорчин явсан Монгол Улсын иргэн Э,Э нар гаалын татвараас зайсхийж их хэмжээний буюу хоёр сая орчим төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг галт тэрэгний эд ангид нууж улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг хилчид илрүүлж Гааль, Хилийн мэргэжлийн хяналтын албанд шилжүүлсэн байна.

Мөн өнгөрөгч сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр улсын хил зөрчсөн таван иргэнийг хилчид саатуулан шалгахад самар түүх зорилгоор явж байгаад төөрч хил зөрчсөн байна. Дээрхи хилийн дэглэмийн зөрчлийг шалгах явцад улсын хилээс 800 метр дөрвөн отогт нийт 25 хүн байрлаж байсныг илрүүлэн шалгаж байгаа аж.

Мөн өнгөрөгч сарын 26-ны өдөр Увс аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр улсын хилээс 100 метр газар улсын хил давж орж ирсэн 14 тооны адуу бэлчээрлэж байсныг хилчид илрүүлсэн шалгаж ОХУ-ын талд Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээлгэн өгсөн байна. Мөн Сэлэнгэ, Өмнөговь аймаг дахь хийлийн отрядын хариуцсан хэсгээр эзэн хариулагагүй 1500 гаруй хонь, 31 тооны адуу, 20 тооны тэмээ улсын хилд тулсныг хилчид илрүүлэн дахин зөрчил гаргахгүй байх талаар сануулан баталгаа авч эздэд нь хүлээлгэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.195.76) 2025 оны 03 сарын 13

Haashaa yum be.manai ulsiin hil haalt hashilt bhgui yumuu.zugeer l amitai buhen holhij yvaad orood garaad bdag hereg uu?

1  |  0
Зочин(202.131.230.238) 2025 оны 03 сарын 13

Гаалийн байгууллагаас Ганбат дурак зайлах болоогүй л юм байх даа...

1  |  0
Top