Засгийн газраас явуулж буй санал асуулга өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

Монгол Улсын Засгийн газраас явуулж байгаа санал асуулгын хугацаа өнөөдөр 22:00 цагт дуусна. Саналыг харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч компаниудаар дамжуулан 15151111 гэсэн дугаар дээр авч байгаа. Иргэд тусгай дугаараас ирсэн санал асуулгын мессежид “1” эсвэл “2” гэсэн тоогоор хариултыг илгээн санал өгөх ёстой бөгөөд өөр тэмдэгтээр хариултыг илгээсэн тохиолдолд таны санал хүчингүйд тооцогдох юм. Санал асуулгын тусгай дугаарт мессеж илгээхэд үнэ төлбөргүй бөгөөд гар утас тань нэгжгүй байсан ч мессеж явах боломжтой аж. 

Д.Солонго 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top