Налайхын уурхайд хоёр хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 03

Өчигдөр орой Налайх дүүргийн III хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Таван шүтээн” ХХК-ийн нүүрсний уурхайд осол гарлаа. Уурхайн аманд нуралт болж гурван уурхайчин дарагдан, хоёр нь нас барсан байна. Уул уурхайн аврах ангийн 35 албан хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 30 настай А гэгч эрэгтэйг эсэн мэнд гаргаж дүүргийн эмнэлэгт хүргэсэн бол, иргэн 26-н настай эрэгтэй Д, 30-н настай эрэгтэй Ц нарын цогцсыг гаргаж авсан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top