ШУА-ын салбарын ажилчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг шүүхэд өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 04

ШУА-ын 1000 ажилчны цалинг одоо болтол тавиагүй байна. Тиймээс тус салбарын ҮЭ-ээс үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэн Үндсэн хуулийн 7.1 Шинжлэх ухаан төрийн ивээлд байна гэсэн заалт болон 16.4, 16.8, 16.12, 16.16 заалтуудаар Үндсэн хуулийн цэцэд, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 141.1.13 Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл түүнийг хуулиар тогтоосон хэмжээнээс доогуур тогтоож олгосон албан тушаалтныг 5000-15000 төгрөгөөр шүүгч торгох, мөн 141.3 Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ноогдуулж, ажилтанд олгоно гэсэн заалтуудыг үндэслэн хүү алдангийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргахаа мэдэгдлээ. Энэ талаар Хэл зохиолын хүрээлэнгийн дэд ажилтан, хэл бичгийн ухааны доктор Т.Баясгалангаас тодруулсан юм.

-Танай салбарын 1000 ажилтан бүгд цалингаа аваагүй байгаа юм уу. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахгүй юү?

-Нийт ажилчдын өнгөрөгч нэгдүгээр сарын цалинг одоог хүртэл олгоогүй байна. Манай салбарт ажиллагсдын 54 хувь нь 35 хүртэлх насны залуус байдаг. Түүнчлэн нийт ажилчдын 80 хувь нь цалингийн болоод орон сууцны зээлтэй. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бодогдсон зээлийн хүү болоод ар гэрийн амьжиргаанд томхон хүндрэл үүсээд байна. Нэг хүний цаана бүтэн гэр бүл байна. Үр хүүхдээ тэжээх ёстой байтал цалин тавигдахгүй байгаагаас болж хоногийн хоолоо ч авахад бэрх болж байна.

-Танай салбарын ажилчдын дундаж цалин хэд байдаг юм бол?

-Дундаж цалин 500-700 мянган төгрөгийн хооронд байдаг.

-Юуны улмаас, ямар шалтгаанаар ажилчдын цалинг тавихгүй байна вэ?

-Шинэ бүтцийн өөрчлөлт батлагдсаны дараагаар цалин тавина гэж байсан. Гэтэл одоог хүртэл өнөөх бүтцийн өөрчлөлтөө батлаагүй байна. Саяхны нэг ярилцлагын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн шинэ бүтцийн өөрчлөлтийн хуулийг хэлэлцчихсэн гээд ярьж байсан. Тийм байж өдийг хүртэл батлахгүй байснаар олон арван ажилчдын цалинг боож, хохироож байна. Бидний зүгээс бас нэг хардлага байгаа нь албан бус мэдээллээр бүтцийн өөрчлөлт батласнаар 286 ажилтныг халж, төсвөөс 1.4 тэрбум төгрөг хэмнэх тооцоо хийсэн сурагтай. Одоо бол манайх хуучин бүтцээрээ ажиллаж байна. Хэрвээ шинэ бүтцийн өөрчлөлт батлагдсаны дараа цалин олгоно гэвэл, цомхтголд орсон ажилчдын цалин тавигдахгүй байх ч нөхцөл бүрдэх учраас санаатайгаар бүтцийн өөрчлөлтөөр дулдуйдаж байна.

-Яагаад зөвхөн Ерөнхий сайдыг шүүхэд өгч байгаа юм бэ?

-Энэ асуудалд Ч.Сайханбилэг шууд холбоотой. Сангийн яамнаас бүтцийн өөрчлөлтийн шийдвэр тогтоол гараагүй учраас өгөхгүй байгаа гэсэн. Үндсэн хуульд заасан олон эрхийнхээ дагуу мөн хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу цалин хөлсийг санаатайгаар цалгардуулж байгаа учир шүүхэд өгөхөөр болж байна. Энд ямар нэгэн яам албан байгууллагын буруугаас болж цалин цалгардаагүй. Үүнд Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой.

-Танай салбарын үйл ажиллагаа хэвийн явж байгаа юу? Төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцэтгэж байгаа юу?

-Ажил бол хэвийн явагдаж байна. БСШУЯамны ажилчид урьдчилгаа цалингаа авсан байсан. Гэтэл манай салбарын ажилчид нэг ч төгрөг аваагүй байна. Гэхдээ ажил цалгардаагүй. Шинжлэх ухааны хүрээлэн ажлаа 2-3 жилийн төлөвлөгөөтэй гаргадаг. Үр дүнгийн гэрээгээ байгуулаад зохих төлөвлөгөөний дагуу ажлаа хэвийн гүйцэтгээд явж байна.

-Танай салбарынхан эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан. Үүний дараагаар салбарын сайдтайгаа тохиролцсон гэсэн. Бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч байна?

-Бид бүтцийн өөрчлөлтийг бол үгүйсгээгүй. Зөвхөн 40-50 жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд босгон байгуулсан дан ганц улсын бус дэлхийн хэмжээний суурь болсон Шинжлэх ухааныг үгүй хийх гэж байгааг л эсэргүүцсэн. Учир юу вэ гэвээс эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтэнэ гэж байсан. Гэхдээ энэ талаар БСШУ-ын сайдтай уулзаж хэлэлцэхэд  Шинжлэх ухааны хүрээлэнг устгахгүй, хэвээр нь үлдээнэ, тайван байж болно гэсэн байгаа.

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(202.55.180.8) 2015 оны 08 сарын 26

eronxii caid geed baigaa ene noxor Mongol ulcad shijlex uxaan xogjix ni gadniixnii xubid orcoldogch bii bolno gedgeec aij baigaa um baina alich ulc 1 rt shinjlex uxaan injeneriin calbaraa xamgaalj mash ix xogjuulj acar ix xorongo zardag baixag manaid boloxoor uunii ecreg ali bolox shijlex uxaan injineriin calbaraa xabchix xenii dald bodlogo be

0  |  0
23(202.179.11.107) 2015 оны 02 сарын 05

1669 хүний цалин хэмнэнэ л гэнэ тэгээд шийдвэрээ хурдан гаргаад ажилгүй болсон гээд хурдан ажилгүйдлын тэтгэмжийн өгөөч 1.01-с одоо хүртэл хүмүүс цалингүй ажлуулаад ажилтайч юм шиг ажилгүйч юм шиг сэтгэл санааны хувьд хэцүү юм сайдаааааа

0  |  0
Мөнхзаяа(112.72.13.111) 2015 оны 02 сарын 04

1-рт, ажилчин гэж биеийн хөдөлмөр эрхэлдэг хүмүүнийг хэлмой, ажилтан гэж оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүнийг хэлмой. 2-рт, мянган хүнд цалин өгөх эс өгөхөөс болж Монгол улс мөхөхгүй ээ. Угаасаа төрийн ажлын дөр ч байхгүй, гудамжны дээрэмчид төр засагт хэт их шургалснаас болж, хямрал эхэлсээн. Тэгэхээр нохой шиг амьдруулж, ниргэсэн шиг сөнөөнө гэсэн АН-ын буруув

0  |  0
Золзаяа(202.70.46.201) 2015 оны 02 сарын 04

Улс орон хөгжих ёстой бол ШУ-ны салбар урд нь байх болно.!!! Зөвхөн цалингийн төлөө биш ШУ-наа авархын төлөө тэмций шүү Баясаа

0  |  0
Ts(166.137.244.90) 2015 оны 02 сарын 04

Ene Saihanbileg odoo bolvol taarna. Shinejeleh Uhaanii salbariig ushtei yum shig uzej chadahgui bnaa daa!!! Henii gar hul bolood bna aa EC daa

0  |  0
Top