Говь-Алтайн Засаг дарга 1,4 тэрбумаар өөрийнхөө зургийг рекламдаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 10

 Говь-Алтай аймгийн ундны цэвэр усны асуудал сүүлийн  жилүүдэд улам бүр хүндэрсээр байна. Алтай, Баян-Уул, Тонхил, Бигэр гэгчлэн тус аймгийн уул уурхайн баялаг ихтэй, судлагдсан ордуудтай сумдын иргэд усны хомсдолоос гадна хүнсний наад захын шаардлага хангахгүй ус хэрэглэсээр олон жилийн нүүрийг үзэж байгаа юм. Аймгийн төвийн айл өрхүүдийн хэрэглэж байгаа усны кальци, магнийн харьцаа алдагдсан, хлор байх ёстой хэмжээнээс дэндүү их байгаас шар өвчин байнга дэгддэг, ходоод, гэдэс, дотрын өвчлөл их байдаг байна. Усны хайгуул хийсэн ч хоол унданд хэрэглэх хэмжээний ус олддоггүй. Хамгийн ойр нь аймгийн төвөөс 60 км зайтай Завхан гол. Тиймээс Говь-Алтай аймгийн сэргэлэн нь дэндсэн Засаг ноён О.Амгаланбаатар Завхан голоос ундны ус зөөх "Эрүүл ус" нэртэй төсөл хэрэгжүүлж, тэгэхдээ өөрийнхөө зургийг ч рекламдаад эхэллээ.

Завхан голоос ундны ус зөөх тендер явуулж, түүгээр ч барахгүй өөрийнхөө зургийг рекламдаад эхэллээ. Засаг ноён О.Амгаланбаатарын ариун дүрийг алтайчууд ус уух болгондоо харах болж байна.

Тэрбээр Завхан голын эрэг дээг жижиг байшин бариад, тэндээ Завхан голын усыг 20 литрийн баллонд савлан аймгийн төвд рүү машинаар зөөн зарж байгаа аж. Гайхалтай нь тэрбээр энэ ажлыг  төсвийн 1,4 тэрбум төгрөгөөр хийж байгаа ч цэвэр усны шошго дээр өөрийнхөө зургийг хэвлүүлсэн нь зарим хүний инээдийг хүргэж, зарим хүний ундууцлыг барж байна. Энд нийт 20 мянган цэвэр усны баллон байгаа бөгөөд баллоныг нэг хэрэглээд хаядаггүй, дахин дахин ашигладаг. Тиймээс аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын ариун дүрийг алтайчууд ус уух болгондоо харах болж байна. Энэ цэвэр усыг худалдаанд гаргах нээлтийн ажиллагаа хоёр өдрийн өмнө болжээ. Нээлтэнд Аймгийн ИТХурлын дарга А.Дэлгэржаргал, Засаг Дарга О.Амгаланбаатар, МҮОНРТелевизийн захирал  Ц.Оюундарь, аймгийн аварга малчид, тэргүүний тариаланчид, алдарт уяачид нээлтийн үйл ажиллагаанд оролцож, тууз хайчилж. Усны шошго дээр "Говь-Алтай аймгийн АН-ын дарга" гэж тодоос тод бичсэнийг нь бодоод АН-ын генсек асан Ц.Оюундарь нээлтэд нь очсон юм байлгүй дээ.

 Энэ тухай Говь-Алтай аймгийн сайт дээр тун бахархалтайгаар Засаг ноёны тарааж буй усыг тэнгэрийн хишиг мэт “хүртэж” байгаа харчуудын зурагтай мэдээ гарчээ. Савтай уснуудаа эрийтэл нь өрөөд, наана нь бяцхан урлагийн тоглолт хийхээ О.Амгаланбаатар бас мартаагүй байна. Ийм нэгэн марзан нээлт болоод өнгөрлөө. Харин үүний ард төсвийн 1,4 тэрбум төгрөг, Засаг ноёны малийсан зургийн асуудал хөндөгдөж байна.

Усны асуудалд ороод байгаа Говь-Алтайн иргэдэд цэвэр ус хүргэж байгааг шүүмжлэх аргагүй ч өөрийнхөө малийсан зургаа тавих нь хэр зохимжтой хэрэг вэ? Сонгуулийнн сурталчилгаагаа ингэж төрийн мөнгөөр ил цагаанаар хийж болдог л юм байх даа? Ичмээр юм.

Т.Гэрэл

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(182.160.4.233) 2015 оны 02 сарын 11

ineedemtei dagz we iim soiiotoi umnuud bhad yaj uls oron mini hugjih we de

0  |  0
nzochin(202.179.11.42) 2015 оны 02 сарын 11

iim soliotnuud bhad yaj hojino doo..

0  |  0
Engee(202.179.20.106) 2015 оны 02 сарын 10

utaagaar showdaj mungu hiidegtei l ijil yum daa Oyundari gej teneg avgai teneg uil ajillagaa bolgon deer yavj bh yum yag l uuriinh ni zohioson ,,Hetsuu angi,, gedeg teneg kino shig

0  |  0
zochin(182.160.43.42) 2015 оны 02 сарын 10

Huviin aimaguu tusuv mungu yu bolj bna huuli zurchuud shalgah zuil bna 1.4 terbum tugrug shuud gargaj bolohuu

0  |  0
zochin(182.160.43.42) 2015 оны 02 сарын 10

Huviin aimaguu tusuv mungu yu bolj bna huuli zurchuud shalgah zuil bna 1.4 terbum tugrug shuud gargaj bolohuu

0  |  0
ZOCHIN(182.160.43.42) 2015 оны 02 сарын 10

ED NAR HATAJ UHEHNEE UVLIIN HUITEND HAR US ZALIGLAAD AMGALANBAATAR DUNDUUR YDAHDAA SUU SEDEHGUI TENEG L BNA SHUU

0  |  0
irgen(180.149.78.20) 2015 оны 02 сарын 10

Yostoi jinhene ork bna daa. Iim orkuudtai bhad uls oron yaaj hugjinu duu...

0  |  0
zochin(182.160.43.42) 2015 оны 02 сарын 10

Teneg lalar ve zailuulaach

0  |  0
uhna(112.72.13.132) 2015 оны 02 сарын 10

Ene sdanuudiig yanaa yaj hugjinuu

0  |  0
Zochin(122.201.31.2) 2015 оны 02 сарын 10

An namiinhan geheeree iim teneg uumnuud baih yum arhangain oi bolson chini darga zahirluud ni oorsdiinhoi zuragiig gudamaaraa duuren naaj tenegteedd

0  |  0
huts(202.21.106.112) 2015 оны 02 сарын 10

Haahahahha hehhehheeee iilml noyod tor barih yumdaa oorsdiigoo uhaantai gej boddog olon hun mongold bnada

0  |  0
Zochin(180.149.78.20) 2015 оны 02 сарын 10

Mongold huuli bna uu ene Hun tusviin munguur gar Ugaaj Tom tenegtej bna daa

0  |  0
Zochin(180.149.78.20) 2015 оны 02 сарын 10

Mongold huuli bna uu ene Hun tusviin munguur gar Ugaaj Tom tenegtej bna daa

0  |  0
зочин(103.229.122.104) 2015 оны 02 сарын 10

АН-ынхан нээрээ инээдтэй, бүүр хэлэх муу үг олдохгүй юм аа, иймэрхүү нөхдүүд аймаг удирдаад байхаар улс орон уруудах нь тодорхой юм биш үү, улсын төсвийг үрж идэж байгаа нь бүүр ил цагаандаа гарчээ, ямар ч боловсролтой хүн энэ АН д байдаггүй юм байна ш дээ, ээ чааваас, 16 он хурдан болж энэ заваануудыг зайлууулах юм сан

0  |  0
зочин(202.131.232.36) 2015 оны 02 сарын 10

Төрийн албан хаагч рекламанд тоглох нь хуулиар хориотой шиг санагдах юм гэхдээ манай улсад хууль хэрэгжих бишдээ.

0  |  0
*******(202.179.11.18) 2015 оны 02 сарын 10

энэ ямар сонин дарга вэ энэ хүний талаар мөн ч их инээдтэй юм бичигдэх юм даа үнэн бол хэцүүхэн л хүн байна да :))

0  |  0
1212(103.10.21.65) 2015 оны 02 сарын 10

uuriiguu medertsen medrel shaarnuud bas baihiimaa kk eliirch yvaa nuhur bain da

0  |  0
Top